Өмнөговь аймагт аймгийн Засаг даргын захирамжаар согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хугацаагаар хоригложээ. Тус аймагт залуучуудын урлаг спортын наадам болж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан энэ сарын 11-13-ны өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглолоо. Захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгч нарт зөвлөсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна