Тарваган тахал өвчний идэвхжилийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг өглөө.
Тарваганы түүхий мах, эд эрхтэнтэй хавьтахдаа анхаарал болгоомжтой хандах,
Мэрэгч амьтадын үхсэн сэг зэмтэй харьцахгүй, тарваганы бөөс, бүүрэгт хазуулахгүй байх,
Нийслэл хот руу түүхий тарваганы мах, тулмыг тээвэрлэж оруулж ирэхгүй байх,
Хэрэв тарвага, зурам өвчих, мах эвдэх үедээ арьс салстаа гэмтээсэн, бөөс, бүүрэгт хазуулсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах шаардлагатайг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна