Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж буй хүмүүсийг Төрийн дээд цолоор шагналаа. Энэ үеэр Монгол Улсын гавьяат эдийн засагч цол, тэмдгээр Ардчилсан намын гишүүн УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг нарыг шагнав. Ямартай ч Монгол Улсад өнөөдрийн байдлаар АН-ын Я.Санжмятав, Д.Ганхуяг хоёроос өөр гавъяатай эдийн засагчид байхгүй бололтой.
Б.Ирээдүй
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна