БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 87 ХУВЬТАЙ БАЙНА


Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар 2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар холбогдох сайд нарын танилцуулгыг сонсч Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг өгсөн юм. Энэ үеэр БХБЯ-наас хийсэн танилцуулгыг онцолж байна.

Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн 2017 он наймдугаар сарын 8-ны өдрийн хурлаар Салбарын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилтийн тайланг хэлэлцжээ.

"Төв, суурин газрын 2017 оны өвлийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2017 оны 187 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн их болон урсгал засварыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, холбогдох газруудыг мэдээ, мэдээллээр хангах чиглэлийг аймаг, нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна.

Салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 65.8 хувьтай, үүнээс: Улаанбаатар хотод 87.2 хувьтай, аймгийн төв, суурин газруудад 44.3 хувьтай байгаа юм.

Дээрх ажлын хүрээнд цэвэр, бохир ус, ариутгах татуургын 60 гаруй км шугам сүлжээг засварлаж, шинээр 26,5 км шугам сүлжээг барьж ашиглалтад оруулаад байна. Мөн цэвэр усны 139,7 км, бохир усны 162,1 км, дулааны 101,5 км шугам сүлжээнд угаалга, шахалт, туршилтын ажлуудыг хийж, худаг, камер зангилаа узелүүдийн хаах, нээх арматуруудыг шинээр тоноглох засварын ажлуудыг хийлээ.

Усны эх үүсвэрийн гүний худаг, өргөлтийн станцын насос, тоног төхөөрөмжид их засвар хийж, усан сан, ус түгээх байруудын ус хадгалах савуудыг ариутган халдваргүйжүүлж, усны эх үүсвэрт хайс, хашаа барьж хамгаалахын зэрэгцээ камержуулах ажлуудыг 8 аймагт бүрэн хийж гүйцэтгэсэн.

Халаалтын зуух, дулааны станцад засвар үйлчилгээ хийж, сүлжээний ялтсан бойлер, филтрийг шинэчилж, зөөвөрлөх конвер, бутлуур, түлш дамжуулах ремин зэрэг дагалдах тоног төхөөрөмжүүдийг шинээр суурилуулж, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг 6 аймагт хэрэгжүүллээ.

Ус, дулаан дамжуулах төвүүд дэх ялтсан дулаан солилцуур, сүлжээний насосуудыг засварласан. Бохир ус цэвэрлэх байгууламжийн насос, тоног төхөөрөмжийг шинэчлэх, хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх арга хэмжээг 10 аймагт хэрэгжүүлэн ажиллаж байна.

Өвлийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд нь графикийн дагуу сайн зохион байгуулан ажиллаж байгаа Улаанбаатар хотын хувийн орон сууц, нийтийн аж ахуйн компаниуд, Ус сувгийн удирдах газар, Булган, Төв, Сэлэнгэ аймгийн Хөтөл, Увс аймгуудын төлөвлөгөөний биелэлт 64.3-96 хувийн гүйцэтгэлтэй байна.

Говь-Сүмбэр, Сүхбаатар, Говь-Алтай зэрэг аймгууд өвлийн бэлтгэл ажлыг хангалтгүй зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 16,2-20,8 хувьтай байгаа талаарх мэдээлэлтэй танилцаад, Сайдын зөвлөлийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан. Үүнд:

1. Өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл нь 40 хувиас доош биелэлттэй байгаа аймаг, нийслэлийн Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт 2017 оны 9 дүгээр сарын 1 гэхэд төлөвлөсөн ажлаа бүрэн хэрэгжүүлж дуусгах хугацаатай албан даалгавар хүргүүлэх;

2. Говь-Сүмбэр, Говь-Алтай, Сүхбаатар аймгууд болон Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ажилтай газар дээр нь танилцаж, шуурхай арга хэмжээ авч ажиллах, Говь-Сүмбэр аймгийн төвийн халаалтын зуухны өргөтгөлийн ажлын санхүүжилтийн асуудлыг судлан шийдвэрлэх;

3. Улаанбаатар хотод 1965-2000 онуудад ашиглалтад орсон 14 хорооллын 1077 угсармал орон сууцны байшингийн дулаан алдагдлыг бууруулах зорилгоор "Дулаан техникийн шинэчлэл" хөтөлбөрийг Нийслэлтэй хамтран хэрэгжүүлэх;

4. Салбарын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийн явц, үр дүнг7 хоног тутамд тайлагнаж, яамны цахим хуудсанд байршуулж ажиллахыг холбогдох газар, хэлтсийн дарга нарт даалгасан.

Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр