ЭЛЭГ НЭГТ АХАН ДҮҮС МИНЬ А.ЭНЭРЭЛ ХҮҮД ТУСЛААРАЙ


Хүний амьдрал гэрэл гэгээ аз жаргал нэмэх хамгийн сайхан бүтээл яах аргагүй хүний үр билээ. Хүмүүн бид энэ л орчлонд айлчилсан тэр л өдрөөс эхлэн хүний хорвоогийн нэгэн цохилох зүрх нь болдог. Бид бие биенийхээ хайр халамж нөмөр түшгэнд бартаатай бартаагүй замыг туулдаг жамтай. Тиймээс нэгэн гэр бүлд инээмсэглэл бэлэглэх сайхан үрийг нь эмчлэх зардалд хувь нэмэр болох сайхан сэтгэлийн аянд уриалж байна. Хэнд юуч тохиож болох тавилан. Ингээд А.Энэрэл хүүгийн гэр бүлээс бичсэн захидлыг хүргэж байна.

Эрхэм сайхан сэтгэлт Таны энэ өдрийн амар амгаланг ирэн мэндчилж байна.

Миний хүү А.Энэрэл нь 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бидний хүү 6 сартайгаасаа бие нь огцом өвдөж, Монгол Улсын бүх шатлалын эмнэлэгүүдэд хандсан боловч эмчлэх боломжгүй гээд дэлхийд маш ховор, судлагдаж байгаа СУДАСНЫ ХОРТОЙ ХАВДАР гэсэн оноштойгоор Солонгос улсын Bucheon хотын SOON CHUN HYAN UNIVERSITY HOSPITAL эмнэлэгт урт хугацааны химийн эмчилгээг 2015 оны 09 сарын 16-ны өдрөөс эхлэн өдийг хүртэл эмчлүүлж байна.

Хавдар нь Сэрээ булчирхай, дэлүү, хүзүү, нурууны нугаламны хэд хэдэн үе С4, С5, Т4, Т6, Т9, Т11, L1, Түнхний үе, хөл, чих гэх мэт эд эрхтэнд тархсан байгаа учир сүүлийн үеийн хавдрын эсийг устгах чадвартай химийн эм, тариа хэрэглэж байна. /Хүний биеийн үс, хумснаас бусад бүх хэсэгт судас байдаг учраас хагалгаа хийх боломжгүй эрсдэл өндөртэй. /

Цус, ялтасын хэмжээ огцом өөрчлөлтөнд орж байнга хэлбэлздэг учир цус сэлбүүлэх эмчилгээ байнга хийгддэг, мөн физик эмчилгээ, хөдөлгөөнт засал эмчийн хяналтанд хийгддэг. Хүүгийн минь эмчилгээнд санхүүгийн хүндрэл үүсч Цаашид эмчилгээний төлбөр төлөхөд боломжгүй болсон учир Таньд хандаж байна. Хүүгийн минь эмчилгээний төлбөр өдөрт ~3.000.000-4.000.000 воноос дээш гарч байгаа.

Энхрий бяцхан үрд минь эдгэрэхэд цаг хугацаа, эмчилгээний зардал маш их хэрэгтэй байгаа учир Элэг Нэгт Ахан Дүүс Та бүхнээсээ хүүд минь амьдрахын заяа хайрлан, боломжоороо тусалж дэмжинэ үү гэж хорт хавдрыг ялан дийлэн хичээж буй гэр бүл, Эх хүний сэтгэлийн гүнээс хүсэж байна.

Та бидний байдлыг ойлгож бусдад уриалж, тусалж дэмжинэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэж найдаж байна. Одоогийн байдлаар эмчилгээний төлбөр 190.000.000 вон гарсан байна. Энэрэл хүүгийн Аав хүүгийнхээ төлбөрийг олох гээд л барилгын арбайт хийж, ээж нь юм шигтгэж хүүгийнхээ төлбөрт нэмэр болж байгаач аюулт өвчний эмчилгээний зардалд хүрэхгүй байгаа юм.

Та бүхэндээ маш их баярлалаа.

Таньд ажлын өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Сайн үйлс бүхэн нь түгэн дэлгэрэх болтугай!

Хүндэтгэсэн;

А. Энэрэл хүүгийн Аав Г. Анхбаяр

ээж Н. Цэвэлням.

Том хүү А. Тэмүүлэн

БНСУ, СӨҮЛ-БУЧОН хот SOON CHUN HYAN UNIVERSITY HOSPITAL

Утас: 01082708863 77886863

Солонгос дахь данс 1002-754-419420 Nergui Tsevelnyam

Монгол дахь данс Хаан банк: 5166159715 Нэргүй Цэвэлням


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр