Нийслэлийн автозамын гудамж, талбайд шөнийн цагаар чанга дуутай мотоцикль, 4 дугуйт, зориулалтын бусаар тоноглосон, бүдүүн яндан суурьлуулсан автомашинууд дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа зөрчлийг илрүүлэх, арилгах, таслан зогсоох зорилгоор Замын цагдаагийн албанаас хяналт шалгалт явуулж байна.
Энэ сарын 08-09-нд шилжих шөнө хяналт шалгалтаар зориулалтын бусаар тоноглосон 2 тээврийн хэрэгслийг түр саатуулж, 24 тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулахаар дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтэст хүргүүлжээ.
Нийт жолооч нартаа хандаж замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна