Ж.ЭРДЭНЭБАТ: МАНАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХУУЛЬ ЗӨРЧИХ, ЦАГ АЛДАХ ЭРХГҮЙ


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Ж.Батзандан бүлгийн шийдвэрээ танилцуулав.

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож эхэлсэн нь ОУВС-гийн хөтөлбөрийг зөрчиж, тэд татгалзаж байгаа эсэхийг тодруулах, мөн 2017 оны улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн барих, өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа талаар УИХ-д мэдээлэл хийхийг АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхий сайдаас шаарджээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-гийн ажлын хэсэг саяхан ирж ажиллаад "хөтөлбөр ажилттай хэрэгжиж, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд өсөлттэй гарч байгааг, хөтөлбөрийн хүрээнд эхний шатанд төлөвлөсөн эерэг үр дүн гарч байна гэж дүгнэсэн" зэргийг танилцууллаа. Хүүхдийн мөнгө олголт дээр ОУВС, Монгол Улсын Засгийн газар хоёрын дунд ямар нэгэн зөрчил, ойлголтын зөрүү байхгүйг, эдийн засгийн өсөлт, давсан орлогоороо ямар санхүүжилт хийх нь Засгийн газрын бүрэн эрх гэдгийг ОУВС-гийхан маш сайн ойлгож байгааг Ерөнхий сайд онцоллоо. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилсэн байдлаар хангаж байгаа бөгөөд шаардлагатай бол салбарын сайд нар АН-ын бүлэгт мэдээлэл өгөхөд бэлэн гэв.

Хэрвээ хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох гэж байгаа бол заавал төсөвт тодотгол хийх ёстой, та бүхэн өмнөх Засгийн газруудын алдааг давтаж болохгүй гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэмж хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Та бүхний шаардлагыг Засгийн газар алдаа гаргачих вий гэсэн болгоомжлол гэж ойлгож, хүндэтгэж байна. Засгийн газарт хууль зөрчих, цаг алдах эрх байхгүй. Ялангуяа та бүхний шаардлагад дурдсанчлан өвөлжилт хүндэрч болзошгүй төлөвтэй энэ цаг үед биднээс илүү эрчтэй ажиллахыг шаардаж байна" гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 39 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18