СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ХУЛГАЙ ХИЙЖЭЭ


Цагдаагийн байгууллагад энэ сарын 8-ны өглөөний таван цагаас наймдугаар сарын 9-ны өглөөний таван цаг хүртэл нийтдээ 1705 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Зун цагт иргэд орон байраа олон хоногоор орхин амралт зугаалгаар хөдөө орон нутгийг зорьдог. Энэ сиймхийг хулгайн гэмт хэрэг үйлдэгчид овжноор ашиглан эд хөрөнгөнд нь халдах тохиолдол нэлээдгүй. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хулгайн хоёр хэрэг шалгагдаж байгаа юм байна. Тодруулбал "Хан-уул дүүргийн долдугаар хорооны Жаргалтантын тоотод хулгай орсон байна" гэх мэдээллийг иргэдийн зүгээс цагдаагийн байгууллагад өгчээ Мэдээллийн дагуу шалгахад тус хорооны оршин суугч М-ийн өвчлийн сууцны цонхыг хагалан орж "FUNAI" /32 инч/ зурагт, DVD тоглуулагч зэрэг эд зүйлийг хулгайлсан байна. Уг хэргийг СХД-ийн 2-р хорооны иргэн Ц нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.

Мөн малын хулгайн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал Хан-Уул дүүргийн 13-р хорооны "Шувуун фабрикийн ... тоотод мал хулгайлж нуусан" гэсэн мэдээллийг өчигдөр шалгахад ХУД-ийн 12-р хороонд суух И-ийн хар халзан бухыг СХД-21 хороонд суух Б хулгайлсан байсныг илрүүлсэн байна.

Ю.Нямгэрэл


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр