Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 10-ны өдрийн пүрэв гарагт 21:00 цагт МҮОНРТ-ийн шууд ярилцлаганд оролцоно. Ерөнхийлөгч тамгаа гардан авснаас хойш нэг сарын хугацаа өнгөрч байгаа. Энэ хугацаанд ганц ч хэвлэлд ярилцлага өгөөгүй бөгөөд анхны ярилцлагаа өгөх юм. Ярилцлагын хөтлөгчөөр МҮОНТ-ийн редактор А.Бүрэнбаатар ажиллахаар болжээ. Тиймээс шууд ярилцлагын үеэр иргэд хүссэн асуултдаа хариулт авах боломжтой юм байна.
Ю.Гэрэл
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна