9.2 САЯ МАЛ ОТРООР ӨВӨЛЖҮҮЛЖ, ХАВАРЖУУЛНА ГЭСЭН ТООЦООГ АЙМГУУД ХИЙСЭН БАЙНА


Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн "Манай орны нийт нутгаар зуншлага оройтож байгаатай холбогдуулан "Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаар тогтоол гарган аймаг, нийслэлийн ХХААГ-т хүргүүлж биелэлтийг ханган ажиллаж байна. 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бүх аймгийн Засаг дарга, ХХААГ-ын дарга нарыг оролцуулсан цахим хурал зохион байгуулж мал оторлолт, хадлан тэжээл бэлтгэл, мал сүргийг эрүүл мэндийн урьчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулах, өвчний голомт бүхий газруудад вакцинжуулалт хийх, ургацын урьдчилсан балансыг 8 дугаар сарын 18-ны дотор гаргах, өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах талаар үүрэг даалгавар өглөө. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 7 дугаар сарын 20-ны байдлаар Ховд, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим нутгаар буюу нийт 150 орчим сумдын нутгаар гантай, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Хэнтийн зарим нутгаар буюу нийт 50 гаруй суманд гандуу байна гэсэн гангийн үнэлгээ хийгээд байна. Үүнтэй холбогдуулан манай яам бүх аймгийн ХХААГазраас зуншлагын байдал, ургацын төлөв байдал, мал өвөлжилтийн бэлтгэл ажлын урьдчилсан дүн мэдээг авч нэгтгэн дүгнэлт хийж төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Аймгуудаас авсан мэдээгээр нийт нутгийн 23 хувь нь зуншлага хэвийн, 43 хувь нь гандуу, 34 хувь нь гантай байна. Энэ жил улсын хэмжээнд нийт 1629 багийн 177,5 мянган малчин өрх бэлтгэлд нийлүүлэх мал махаа тооцон 66,0 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гарч орон нутагт мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна. Өөр аймгийн нутагт өвөлжих магадлалтай 2921 өрхийн 1,1 сая, бусад сумдын нутагт өвөлжих магадлалтай 9225 өрхийн 3,6 сая, сум дундын отрын бүс нутагт 490 өрхийн 369 мянган, аймаг дундын отрын бүс нутагт 1151 өрхийн 843.0 мянга, хилийн зурвас газарт 3104 өрхийн 1.2 сая, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 4502 өрхийн 2.1 сая, нийт 21393 өрхийн 9.2 сая мал отроор өвөлжүүлж, хаваржуулна гэсэн тооцоог аймгууд хийсэн байна" гэх мэдээллийг Улсын Онцгой комиссын хуралдаан дээр хийлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр