ГАШУУНСУХАЙТ БООМТЫН АЧААЛАЛ ЭРС БУУРЛАА


Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэж байгаа хүнд даацын автомашины цуваа олон арван км үргэлжилж, урт дараалал үүссэний улмаас нэг удаа хилээр гарахдаа 3-4 өдрийн хугацааг зарцуулдаг байсан. Тэгвэл хүнд даацын автомашины хилээр орох гарах урсгалын тоог нэмэгдүүлж, хил хэвтрэх баримт бичиг шалгагчийн 14 кабиныг байгуулснаар оочир дараалал эрс буурч, жолооч нар чирэгдэлгүйгээр хил нэвтрэх боломж бүрдлээ. Хилийн шалган нэвтрүүлэх уг пост байгуулах санхүүжилтийг төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж энэ сарын 2-нд нээлтээ хийсэн юм. Тус кабин ашиглалтад орсноор Гашуунсухайт боомтоор нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэж байгаа жолооч нарын хил нэвтрэх эрхийн бичгийг 1 минутын дотор багтаан шалгах боломжтой болж байна. Тус боомтоор өдөрт 1500 орчим нүүрс тээврийн автомашиныг хилээр шалган нэвтрүүлдэг байсан бол энэ өдрөөс эхлэн 3000-н автомашиныг нэвтрүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн эрдэс баялаг тээвэрлэж буй жолооч нар хэдэн өдрөөр олон арван км-н урт цуваа үүсгэж хил нэвтэрдэг асуудал өөрчлөгдөж, цаг хугацааг ихээхэн хэмнэж байгаа нь хамгийн чухал юм. Энэ утгаараа тус боомтоор экспортлож байгаа эрдэс баялагаас улсын болон орон нутгийн төсөвт төвлөрөх татвар, хураамж нэмэгдэж, улс орны эдийн засагт мөн хэмжээгээр дэмжлэг болох бодит боломжийг бүрдүүлсэн чухал үйл явдал болж байгаа гэдгийг томоохон уул уурхайн компаниудын удирдлагууд хэлж байсан юм. Хилийн боомтын зөвлөлөөс Гашуунсухайт боомтыг жишиг боомт болгохоор төлөвлөсний дагуу эхний ажлууд ийнхүү үр дүнгээ өгч эхлээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр