​МОБИКОМЫН ТАЛААР ИРГЭД ҮЗЭЛ БОДЛОО ИЙНХҮҮ ИЛЭРХИЙЛЖЭЭ


Монголын анхны оператор компани болох Мобикомд хэрэглэгчид нь тийм ч сэтгэл хангалуун байхаа болиод удаж байна. Түүнчлэн саяхан нэгэн хэрэглэгч рүүгээ "төлбөрөө төлөхгүй бол Монголбанкны мэдээллийн санд чанаргүй зээлдэгч ангилалд багтана шүү" гэж ярьсныг уншигч та бүхэнд хүргэсэн билээ. Үүнээс хойш иргэд үүрэн холбооны оператор компаниуд болон Мобикомын талаарх өөрсдийн үзэл бодлыг ийнхүү илэрхийлсээр байгаа юм.

1 Юнителээс би зээл аваагүй харин 200000 төгрөгийн барьцаагаа энд хүүгүй байршуулаад 10-аад жил болж миний мөнгийг бизнестээ эргэлдүүлж байгаа мөртлөө 30000 төгрөгөөс дээш төлбөрөө төлөлгүй 2 сар болвол Монгол банкны мэдээлэлд чанаргүй зээлд бүртгэгдэж байгаа гэх юм. Надтай гэрээнд өөрчлөлт хийгээгүй би тэдний ярианы төлбөрийг зээлээгүй зөвхөн барьцаа мөнгөндөө ч хүргэж яриагүй хэрэглэгч. Энд зээлдэгчийн ямар хууль үйлчилж хүний нэр төр ажил үйлст хар толбо үлдээж байгааг шалгадаг газар байна уув Юнител Мобигоос өндөр барьцаатай өндөр суурь хураамжтай. Биднийг яг ингэж чанаргүй зээлдэгч гэж гүтгэж нэр төрд халдаж байна.

2 Мобикомыг хаячихаач, дээрэмчин байхгүй юу

3 би мобигийн дугаараа зүгээр л хаясан арга ядахдаа л тэр

4 ер нь бол Монбиком гэлтгүй бүх л утасны оператор компаниуд барьцаа мөнгөнийхөө утга учрыг бүрэн гаргамаар юм??? Арай л дугаарт нь дагалдаж ирсэн хандив гээд ойлгоод байх шигээ.....

5 Ний нуугүй хэлэхэд Мобиком хэрэглэгчидээ (уул нь хэрэглэгч бол хаан байх ёстой л доо) хулхидаад удаж байна даа. Та нар минь жаахан эдийн засгийн нүдээр хараад, бодоод үзэхэд л хангалттай. Шинэ гар утас авъя хулхидуулж байж л авна. Мессеж бичлээ бас л залилуулна. Ер нь та нар сар бүр төлбөрөө хийхдээ заавал дэлгэрэнгүй лист, хуудсаа авч танилцаж байж сая мөнгөө төлж хэвш.

6 Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг юу хийдэг газар вэ

7 Мобиком одоо алдаагаа засахын тулд хэд хэдэн хөнгөлөлт эдлүүлэх хэрэгтэй шүү. Мобикомын нийт хэрэглэгч ганцхан өдөр яриа хийхгүй, мессеж бичихгүй бойкот зарлахад л хэцүүдэнэ. Ойлгож байгаа биз мобикомынхон, сайн л бодоорой доо.

Улс төрчид дарга нарт дугаарыг үнэгүй хэрэглүүлж тал засаад өөрсөддөө ашигтайгаар хуулиа шийдүүлээд хамгаалуулж байгаа байх оо

Монголчууд сошиалаар худлаа шаагилдаад байхаас цаашгүй болж дээ

8 Одоо бүр дэлгэрэнгүй хуулга авахад 1000төг авдаг болсон

11 Бусад операторыг бодвол нэг минутын төлбөр нь маш их. Дугаараа хаявал таарна.

13 Ер нь энэ утасны дугаар харж авдаг, барьдаг гээд байгаа тэнэг сэтгэхүйгээ болих хэрэгтэй юм. Яриад байдаг дэлхийн аль ч улсад ингэж дугаараар чамирхаж, энэ тэр болдоггүй ш дээ

Мобиг Монголоос явуулая

14 ардуудаа бүгэд мобикомийн дугаараа буцаагаад өг

15 Манайд дөрөвхөн оператор байдаг. Бас ч гэж сонголттой шүү. Хамгийн анхных нь Мобиком. Энэ компани нэр хүндийн баталгаа энэ тэр гэж байгаад үхэр монголчуудын халаасыг сэгсэрч сурсан. Нөгөө нэрэлхүү хэд нь үнэтэй байсан ч хамаагүй хамгийгаа гөвнө. 2 дахь нь скайтель. Өвөл унах чөдрийн морины сэлгээний үүрэгтэй байж ирсэн энэ байгууллага боломжийн үнэ санал болгодог байснаа саяхнаас бас иймэрхүү дээрмийн аргачлал руу орсон. Дараа төлбөрт дугаар бас л дуустлаа хугацаа хамаарахгүй яваад байдаг байснаа одоо бол шууд хаадаг болсон. Тайлбар нь их энгийн. Урьдчилсан төлбөрттэйгээ ялгагдахгүй болчихоод байна аа хө. 30 мянгын багц гэж баймаар. Тэр нь л хэрэглээнд тохирмоор. Гэтэл яг тэр хэрэгцээтэйг нь хориглож байгаа юм. Юнител бол яахав дээ, энэ хоёрын сул тал дээр тоглож ирсэн байгууллага. Нэг болохоор дажгүй хямдхан ч юм шиг. Жаахан ахиулах гэхээр дээрмийн хэлбэр лүү шилжчих гээд байх шиг. Тогтворгүй оператор. Жи бол холхон газар сүлжээ барьдаг, интернет хурд сайтай гэдгээс өөр торойх зүйлгүй унтаа оператор. Энэ бүхнээс ямар ч гэсэн сонголт бол олдох байх. Гэхдээ харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэрэглээ дэлхийн жишигтэй харьцуулахад даржин атлаа 3 хан сая хүндээ хуваахаар дажгүй гараад байдаг нь прагматик нүүдэлчдийн л парадокс байх даа. Мобикомын тухайд онцолж хэлэхэд тэд заримдаа нефтийн хэд шиг монополдох гээд байдаг нь бол харин баримт шүү.

16 нэгж утсандаа авсаны төлөө 1 төгрөг суутгахаас эхлээд Мобисомын шунал залхаах юм. Элдэв шулах мессеж ирээд залхаана. 1 сая гаруй хэрэглэгчээ мөлжих шиг болох юмаа. 20 жилд 20 бэлэг гээд л сүртэй. Хүүхэд хуурч байгаа юм шиг л байх юм. Энэ нь маркетинг юм байх даа.

17 Хэрэглэхээ больсон ш дээ.

18 Монголчууд тэнэг учраас л шулуулаад сууж байгаа юм. Тэр нь ч тэгээд өөрсдөд нь зохиод байгаа юм шиг байна. Дэлхийн улс орнууд бид нар шиг 9911.... гэсэн тооны хольмогоор гангараад явж байдаг тэгээд тэрийгээ нэр хүндийн баталгаа энэ тэр LIKE BOSS ч гэнэ үү өөрсдийгөө хуурсан юмнуудад л итгэж ирээд олон жилийг үдэж байна. Одоо хүртэл энэ сэтгэхүйгээсээ салж чадахгүй л байгаа. Ийм л гарууд ш дээ хахаха

19 харилцаа холбооны зохицуулах газар ажилаа мэдэхгүй хэдэн хог байдаг бас шудраг өрсөлдөөны газар баяр магнайгаас хойш эзэнгүй мобикомд олон хүн дургүй

20 Скайтел хүн залхтал мессеж явуулдаг. 5000 нэгж аваад 5000 бонус аваарай гэх мэт. 1Сая хүнд өдөр бүр ийм мессеж явуулахын оронд тарифаа буулгах нь зөв баймаар юм.

21 Яаж ч бодсон хамгийн сайн Мобиком гэдгийг бүгд л мэднэ. Нөгөө хэдийн явуулга биз дээ

22 2013 онд их яриагүй байхад л сар бүр 1ooooo ₮ төлбөр гараад байхлаар нь гайхаад төлбөрөө төлж тэглчихээд 15 хоног утсаараа гадагш огт ярихгүй байж байгаад 5 минут гадагшаа дуудлага хийлээ.Тэгээд бийллээ шалгатал 30000 ₮ төлбөр гарсан байдаг бна шүү Тэр үед төлбөрөө тэглэснээс хойш 15 хоногийн дараа бийллээ шалгадаг журамтай бсан юмаа.Тэхээр нь Мобикомийн гомдол барагдуулах алба руу нь залгаж энэ байдлыг хэлтэл ийм байх ёсгүй гээд хүлээж авдаггүй Тэгээд баахан утсаар зарга хийж болохгүй бол ХЭАХГ Магнай даргад гомдол мэдүүлнэ энэ тэр гээд баахан нервтсэн Гэтэл удаагүй байдал миний утсанд Мобикомоос 25000₮ нэгж msgээр шилжүүлсэнТэгээд л хулхиддаг гэдгийг нь мэдээд Мобигийн дугаараа хаясан шдээ Дараа төлбөрт дугаарт нэгж хэзээч msg ээр шилжүүлдэггүйшдээ Зарга хийж байх үед дэргэд байсан 2 найз минь ч гэсэн моби барихаа больж билээ Дараа төлбөрт барьдаг хүмүүст хандаж хэлэхэд над шиг төлбөрөө шалгахад гэмгүй шүү

23 kk 8 сарын 7 ны өдөр Мобикомгүй өдөр болгоё

24 энэ мобиком дата-гаар их шулж байна шүү би дансандаа 5000 төгрөгтэй байгаа 1000-гаар нь дата авсан датаны хугацаа нь дуусаад 5минут болсны дараа үзсэн чинь 4000 төгрөгийг минь залгичихсан байсан шүү ийм байдлаар нийт 15000орчим төгрөг луйвардуулаад байна даа

25 1000 төгрөгөөр дата авсан бол хугацаа нь дуусаад л зогсох ёстой шүү дээ

26 400.000 төгрөг нэхээд өгөхгүй гэхээр дугаарыг чинь зарна, бас найдваргүй жагсаалтад бүртгэнэ гэсэн өөр ямар оронд ийм дураараа дурьгасан биенес хийдэг юм болоо. Монголд бол бараг бүх том компаниуд Мобиком, Номин гээд

27 Моби хэлээд хийгээд бусад нь хэлэхгүй хийдэг юм биш үү, хэхэх. Журам гаргасан хүмүүстэй нь л ярих хэрэгтэй байх.

28 Ганц жи мобайл нь үндэсний оператор юм бишүү. Миний Unitel төлбөр нэлээд өндөр гардаг. хэрэглээ гэж бодоод л бариж байна.

29 9910тай дугаартай байлаа. Сим картаа эвдчээд өөр дугаараа бариад 3 сар явсаны дараа дугаараа нээлгээд барих гэтэл 160,000 төгрөгийн төлбөр гарсан байсан. учраа хэлтэл дугаараа хэрэглэсэн эсэх нь огт хамаагүй таны нэр дээр байгаа дугаар тул сар бүр суурь хураамжаа бүтнээр нь төл гэсэн. уур хүрээд ажилтных нт өмнөх сандал дээр сууж байгаад дугаараа 600-р зарсан. одоо скайтел бариад сайхан байна өө


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМЯ: ХСҮТ-д хоёр сар хүлээгддэг байсан туяа эмчилгээг хоёр хоногт авдаг боллоо 2 минутын өмнө
ГХЯ: 2023 онд холбогдох дэмжлэгийг үзүүлж шийдвэрлэсэн 20 минутын өмнө
Монголын хууль тогтоогчид мөдхөн гаатай тамхийг хориглохоор зэхэж байна 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 1 цагийн өмнө
Хятад болон Өвөрмонголын зах зээлд Лапша гоймонгийн эрэлт тогтмол өссөөр байна 2 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 3 цагийн өмнө
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана 3 цагийн өмнө
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө бага зэргийн бороо орно 3 цагийн өмнө
Пушкиний шүлгийг иш татсан – Хотын дарга андуурсан уу? 20 цагийн өмнө
“Бэрх” ОУ-ын сургуульд суралцах хүсэлтэй суралцагчдыг “Сонгон шалгаруулалт”-д урьж байна 21 цагийн өмнө
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна 22 цагийн өмнө
40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна 22 цагийн өмнө
Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна Өчигдөр
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна Өчигдөр
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй Өчигдөр
Жолоочийн зөрчлийн мэдээллийг зургаар баталгаажуулж, линкээр илгээдэг боллоо Өчигдөр
Улаанбаатарт 23 градус дулаан байна Өчигдөр