“ЖАРГАЛАНТ”-Д СУВИЛУУЛАГЧИД ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Admin
Өчигдөр

ОБЕГ-ын харъяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн дэргэдэх "Жаргалант" сувилал Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай Эрүүл мэндийн даатгалын гэрээ байгууллаа.

Ингэснээр тус төвөөр үйлчлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн бүр Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх боломжтой болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, "Жаргалант" сувилалд Онцгой байдлын алба хаагчид хоногийн 30 мянган төгрөгийн төлбөртэй үйлчлүүлдэг байсан бол одоо 19 мянган төгрөгөөр эмчилгээ үйлчилгээ авах боломжтой болж байна.

Харин иргэдийн хувьд хэвтэж, эмчлүүлсэн тохиолдолд 50 мянган төгрөгийн төлбөр төлдөг байсан бол одоо Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөө эдлэн 39 мянган төгрөгөөр хэвтэн эмчлүүлэх юм.

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн дэргэдэх "Жаргалант" сувилал нь Онцгой байдлын албаны ажилтан, албан хаагчид, тэдний гэр бүл, ахмадууд болон иргэдэд сувиллын 60 ортойгоор уламжлалт, сэргээн заслын тусламж үйлчилгээг хүргэж байна.

Түүнчлэн ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор ажилласан аврагч, гал сөнөөгчдийг сэтгэлзүй, сэргээн заслын эмчилгээнд үнэ төлбөргүйгээр хамруулж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр