​1500 ӨРХ СТАНДАРТАД НИЙЦСЭН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО

Admin
Өчигдөр

Манай улсын хувьд тулгамдсан асуудлуудаа тоочвол барагдахгүй олон байгаа. Ямартай ч хүн хамгийн их хэрэгцээтэй нь эрүүл аюулгүй орчин. Гэвч нийслэл хотод хэт төвлөрөл үүссэнээс агаар, хөрсний бохирдол дээд цэгтээ тулчихаад байгаа юм. Ямартай ч салбарын яамнаас энэ асуудал дээр анхаарч ажиллаж байгааг БОАЖСайд Д.Оюунхорол хэлсэн юм. Тэрбээр "Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд өнгөрсөн сард Горхи, тэрэлжийн байгалийн цогцолборт газарт бага оврын цэвэрлэх байгууламж бүхий нийтийн бие засах газар бариулж, ашиглалтад оруулсан. Уг байгууламж нь өдөрт 3 тонн бохирыг 98.6 хувиар гүн цэвэрлэж, ариутган, 40 хувийг саарал ус болгон бие засах суултуурт дахин ашиглана. Хамгийн гол нь манай орны эрс тэс, хүйтэн сэрүүн уур амьсгалд тохирсон буюу 40 градусын хүйтэн, халуунд ажиллах боломжтой. Цаашдаа энэхүү байгууламжийг тусгай хамгаалалттай газар, аялал жуулчлалын бүсэд жишиг болгохоор ажиллаж байна. Мөн Азийн хөгжлийн банктай хамтран гэр хорооллын 1500 өрхөд стандартад нийцсэн ариун цэврийн байгууламж байгуулахаар ажиллаж байгаа. Энэ ажилд маань төрийн бус байгууллагуудын оролцоо маш чухал байгааг дурьдах гэсэн юм. Монголын байгаль орчны иргэний зөвлөлийнхөн гэр хорооллын айлуудын жорлонгийн асуудлыг газар дээр нь очиж, судалж, бидэнд мэдээлэл өгч байгаа нь төрийн бус байгууллагууд шүүмжлэгч биш ажил хэрэгч байдлаар асуудалд хандаж байгаагийн нэг илрэл юм. Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нүхэн жорлон барьж, орчныхоо хөрсийг бохирдуулсан аж, ахуйн нэгжид хариуцлага хүлээх асуудлыг тусгаж өгсөн. Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барих асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт хандсан, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ асуудлыг яаравчлуулах үүднээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон манай яамыг хамтарч ажиллаж, төслөө оруулж ирэх үүрэг өгсөн" гэлээ.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр