Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Улсын Дээд шүүхэд эхэллээ. Шүүх хуралдаанд Ерөнхий шүүгч Ц.Зориг, шүүгч Д.Эрдэнэболсүрэн, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нар оролцож байна.
Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох энэ хэргийн эхний хоёр шатны шүүхийн шийдвэр гарч, тэдэнд 24-25 жилийн ял оноогоод байгаа бөгөөд Улсын Дээд шүүхийн хуралдаанаар өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хянаж, эцсийн шийдвэрийг гаргах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна