ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БҮСЭД МАЛ ХУДАЛДААЛЖ БАЙСАН ГАЗРУУДЫГ ТАТАН БУУЛГАВ


Улаанбаатар хотын бүс нутагт буюу нийслэлийн гурван дүүрэгт малын гоц халдварт өвчин гараад байгаа. Харин Баянзүрх дүүргийн Засаг дарга захирамж гаргаж, дүүргийн хэмжээнд малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

Ажлын хэсэг өнгөрсөн сарын 30-ны өдрөөс эхлэн дүүргийн 11,20 дугаар хороонд байрлах мал худалдаалах түр цэгийг татан буулгаж, шаардах мэдэгдэх хуудсыг хүргүүлэв. Зөвшөөрөлгүй бусэд мал худалдаалж байсан газруудыг мэргэжлийн байгууллагуудаас орчны цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг түргэн шуурхай хийж иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцлийг хангажээ.

Харин ажлын хэсэгт дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс болон дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг бусад мэргэжлийн байгууллагууд орж ажиллаж байгаа аж.

Энэхүү ажил энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хуваарийн дагуу дээрх бүс нутаг бүхий хороодод эргүүл хийн зөвшөөрөлгүй мал худалдаалахыг зогсоох ажлыг үргэлжлүүлэх юм.

Болзошгүй аюул, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд та бүхэн зөвшөөрөлгүй газар болон хувь хүнээс мал, мах худалдан авахаас татгалзаж, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг дүүргийн Засаг даргын Тамгын газар болон мэргэжлийн байгууллагуудаас сэрэмжлүүлж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр