Өвөрхангай аймгийн нутагт үргэлжилсэн бороо орсоны улмаас зам сэтэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй боллоо. Улаанбаатар хотоос Говь-Алтай, Ховд, Баян-өлгий чиглэлийн авто замын 560 км зайд зорчих хэсэгт гүүр болон асфальтон зам /Нарийнтээл сумаас зүүн тийш 12 км / сэтэрсэн байх тул энэ чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаж байна. Өвөрхангай аймгийн АЗЗА ТӨҮГ-ын ажилчид дээрх газар дээр ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна