​С.ДЭЛГЭР:Ц.СУВД-ЭРДЭНЭ БОЛЧИМГҮЙ АЛХАМ ХИЙЖ БАЙНА


Бусдын итгэлийг олж авах амархан байж магадгүй, гэхдээ тэрхүү итгэлийг хүлээж амьдрана гэдэг их том хариуцлага гэдгийг хүн бүр мэдэх биз. Монголчууд сайхан сэтгэлтэй ард түмэн. Гэвч сүүлийн үед олон нийтийн тусч, сайхан сэтгэл дээр тоглолт хийж, тэдний итгэлийг алдагсад бий болсоор байна. Хэнд итгэх ёстой юм бэ. Монголчууд бие биедээ тусалдаггүй, хүн чанаргүй гэж "чичлэх". Гэвч сайхан сэтгэл гаргасных нь итгэлийг алдаж, бие биенээсээ тусламж гуйж, хүнд байдлаасаа гарах тэр арга замыг мухарлагчид бий болж байх шиг. Хэн нь үнэн яриад, хэн нь худал яриад байгааг нь бидэнд цаг хугацаа л нотлох биз.

Ямартай ч өнөөдөр "Сарнай" хүүхдийн төвийн бүтээн байгуулалтын ажил зогсож байна" гэх мэдээлэл олны анхаарлын төвд ороод байна.

Ц.Сувд-Эрдэнэ " Сарнай эгчийн талаар сөрөг зүйлс их ирдэг байсан ч би зөндөө өмөөрч хамгаалж байлаа. Харамсалтай нь олны үг ортой байжээ. Одоо утсаа ч авахгүй. Ерөнхий сайдаас шагнал авсны дараа сайтуудад мэдээлэл нь "Их нигүүсэл" ТББ - ийн тэргүүн М.Сарнай гэсэн гарчигтай мэдээллүүд цацагдсан. Утсаар залгаж учрыг нь асуувал тоймтой зүйл хэлсэнгүй. Дотор нь байгаа миний хувьд намайг түлхсэн явуулах гэсэн санаа илт харагдаж байна. Надаас нууж хийгээд байгаа зүйлс миний, ард түмнийг эргэлзэхэд хүргэж байна. Ирээдүйд энэ төвийг бизнес болгох гэж байгаа бол бид босгож чадахгүй. Таны гаргаж байгаа ааш аяг бүхэн өдөр шөнөгүй зүтгэх хэдэн залуусыг маань мохоож байна. Одоо надад таньд итгэх өчүүхэн итгэл үлдсэнгүй. Яриад байвал таны эсрэг маш олон баримт байна. Зах зухаас нь дурьдлаа. Энэ аян цаашаа явах ямар ч боломжгүй гэдгийг хатуу хэлэе. Таныг уйлаад ярих тоолонд зүрх зүсэгдэж байсан. Одоо бодохоор гомдох шиг болж байна. Та гэртээ байгаа хүүхдүүдээ гэр гэрт нь хүргэж өгөөд үр хүүхдүүдтэйгээ амар жимэр сайхан амьдар даа. Сарнай эгчийн зурагтаар ярьж хэлж байсан бүхэн худалаа байсныг хариуцлагатайгаар хэлмээр байна. Одоо таны жүжигт цэг тавих цаг болсон гэж бодож байна. Цагдаагийн байгууллагаар үнэн мөнийг тогтоолгох болно. Итгэл сэтгэлийн гүүр сангийн дансанд орж ирсэн Сарнай эгчтэй холбоотой хандивын орлого зарлагын тайланг удахгүй оруулах болноо.
Дэлгэр эгч дансны орлого зарлага бүх зүйлсээ гаргаж өгөөрэй. Дахин хэлэе энэ аян цаашаа явах ямар ч боломжгүй.

Хүнээ танихгүй та бүхнийг ийм зүйлд уриалсан би хамгийн том буруутан. Маш олон хүний сэтгэл маш олон хүний хөдөлмөрийг нурааж байгаадаа маш их харамсаж байна. Өөр ямар ч арга байсангүй. Уучлаарай. Та бүхэн намайг яаж ч шийтгэж болно. Үүнийг цааш нь үргэлжлүүл гэж битгий шахаж шаардаарай. Дахин уучлалт хүсэе" гэх мэдэгдлийг хийсэн байдаг.

Тэгвэл энэ асуудлаар "Сарнай" төвийн бүтээн байгуулалыг дэмжиж "Нэг хүн нэг тоосго" аяныг санаачилж, уг төвийн бүтээн байгуулалтанд оролцож буй С.Дэлгэр гэх хүнтэй холбогдсон юм.

-Сайн байна уу? "Сарнай" төвийн бүтээн байгуулалт зогссон. Сарнай гэж хүн бусдыг хуурсан гэх утга бүхий мэдээлэл гарлаа. Энэ талаар таниас тодруулах гэсэн юм?

-Өчигдөр бид Ц.Сувд-Эрдэнийн мэдэгдлийг уншаад "Нэг хүн, нэг тоосго" фэйж хуудсаараа лайв хийсэн. Тэрийг олж үзсэн үү?

-Үгүй

-За бид одоо энэ асуудал дээр тайлбар хийхээр мэдээлэл хийх цаг авах асуудлаар 25 дугаар телевиз дээр холбогдох хүмүүстэй нь уулзаад явж байна. Сарнай гэдэг хүн адгийн муу хүн биш гэдгийг хэлж өгий дөө. Ц.Сувд-Эрдэнэ маань болчимгүй алхам хийж байх шиг байна. Олон нийт битгий санаа зовоорой. Гэхдээ хэн ч гэсэн санаа зоволгүй л яахав. Олон хүний итгэлийн асуудал яригдаж байхад. Ц.Сувд-Эрдэний хувьд хандив тусламжийн санхүүг барьдаг хүн байгаа юм аа. Тэгээд тайлан тооцооны асуудлаас болоод л ийм алхам хийв үү гэж бодож байна. Хандивын зарцуулалтанд хяналт тавиад эхлэхээр сэтгэлд нь таалагдаагүй бололтой " гэх тайлбарыг хийлээ.

Н.Бат


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр