​ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАЛУУЧУУД НУТГИЙН УДИРДЛАГУУДДАА ХАНДЖЭЭ


Ирэх жил ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ой тохиох юм байна.

Дорноговь аймгийн удирдлагууддаа хандах нь:

Ирэх жил ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ой тохионо. Дорноговьчуудын хувьд эрчүүд нь морьдоо эмэгтэйчүүд нь дээлээ зэхэж, бөхчүүд нь бэлтгэлээ базааж, хүсэн хүлээдэг тэмдэглэлт баяр. Энэ ойг ёслол төгөлдөр тэмдэглэх ажлыг орон нутгийн удирдлагууд өндөр түвшинд зохион байгуулах нь ойлгомжтой. Том ой гэдэг утгаараа бөхийн барилдаан нээлттэй аварга арслангууд оролцсон нилээн томоохон барилдаан болох нь дамжиггүй. Тиймээс аймгийн цол олгох барилдааныг тусад нь нутгийн бөхчүүдийнхээ дунд зохион байгуулах нь зөв боловуу.
Иймд аймгийн удирдлагууддаа хандан дараах саналыг оруулж байна.
1. Бөхийн спорт үндсэндээ залуу хүний спорт. Тиймээс Дорноговь аймгийн залуучуудын холбоо төрийн болон төрийн бус холбогдох байгууллагуудтай хамтран дээрх цол олгох барилдааныг зохион байгуулах
2. Дорноговь нутгийн 256 шижигнэсэн залуусаар бүрдсэн барилдаан болгоно. Сумдын залуучуудын холбоогоороо дамжуулан сум аймгийн цолтонгууд бөх сонирхогчдыг эртнээс бэлтгэлийг нь хангуулан оролцуулна
3. Нутгийн бөхчүүдийн цолны эрэмбийг он дарааллаар нь гаргаж, холбогдох эрх бүхий байгууллагаар батлуулна. Программчилж бас болно. Ингэснээр оноолт будлиангүй болно.
4. Монгол бөхийн жаяг ёс дэг уламжлалыг бүрэн мөрдөж, бөхийн хөлийн цэц, засуул, бөхчүүдийн ёс зүйн дүрмийг чанд мөрдүүлж ажиллана. Наадамчин олноо үл хүндэтгэсэн ёс бус үйлдлийг тухай бүрт нь таслан зогсооно.
5. Зохион байгуулах хөтөлбөр төлөвлөгөөг маш нарийн гаргаж, аймгийн удирдлагуудаар батлуулан чанд мөрдөн ажиллана.
Жич: Дорноговь аймгийн Залуучуудын холбоо нь төрийн байгууллага, бөхийн холбоотой шууд хамтран ажиллах бүрэн боломжтойн дээр хамтран ажилласан бүрэн туршлагатай. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно гэх зарчмаар ажиллах боломжтой. Улс төр, мөнгө, эрх ашгийн ямар ч сонирхолд автахгүйгээр хамтран зохион байгуулна.
Уг хүсэлтээ бид албан бичгээр мөн илгээнэ.
Хэрвээ та бүхэн боломжтой гэж үзвэл ирэх оны эхнээс бэлтгэл ажлаа базааж, наадмын үед бүрэн хангасан байх боломжтой.
Мөн энэ жилийн наадам бай шагнал өндөртэй, үндэсний бөхөөс бусад үйл ажиллагаа өндөр зохион байгуулалттай байсан гэдгийг онцлон талархал илэрхийлье.

Та бүхэн зөвшөөрвөл бид хамтран ажиллахад таатай байх болно.
Бид энэ нутагт төрж өсч өндийсөн залуу хүмүүсийн хувьд аймаг орон нутгийн хөгжил дэвшил сайн сайхны төлөө ямар ч эрх ашиг сонирхлын зөрчилд баригдахүйгээр ажиллана.
Дорноговь аймгийн Залуучуудын холбоо" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр