"АВТОМАШИНГҮЙ ГУДАМЖ" ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО


Нийслэлийн ЗДТГ-аас Барилгын үндэсний ассоциацитай хамтран Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх "Автомашингүй гудамж" төслийн нээлт өнөөдөр боллоо. Төслийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд болон бусад албаныхан оролцсон юм. Төслийг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Уг төсөл нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явагдана. Мөн мэргэжлийн байгууллага, холбоод оролцон хэрэгжүүлж буйгаараа онцлог төсөл юм. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын зүгээс хотдоо оруулж буй хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Б.Цэрэндоржийн гудамж нь Улаанбаатар хотын төв хэсэг. Тиймээс энэ хэсэгт иргэд, жуулчдын ая тухыг хангасан газар доорх байгууламж бүхий тохижилтыг хийхээр төлөвлөн өнөөдөр нээлтийг хийж байна. Улмаар Зүүн хойд Азийн аяллын хөгжлийн төв болгох зорилготойгоор Сөүлийн гудамж, Б.Цэрэндоржийн гудамж зэргийг ийнхүү орчин үеийн тохижилт бүхий байгууламжаар цогцлоож байгаа юм" хэмээн онцоллоо.

Уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны 11000 м.кв талбай газарт явган зам талбай, гэрэлтүүлгийн орчин үеийн шийдэл, ногоон байгууламж бүхий тохижилт, газрын 0 тэнхлэгээс тоош үйлчилгээний байгууламж барихаар төлөвлөсөн аж.

Төслийн гүйцэтгэгчээр "Бүти" ХХК ажиллаж байгаа бөгөөд 2019 он хүртэл хийгдэх 80 метр урт, 40 метр өргөнтэй 4 блок байгууламжийн эхний ээлжийг ирэх арваннэгдүгээр сарын сүүлчээр хүлээлгэж өгөх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр