Ургацынхаа 40 хувийг алдах төлөв үүссэн талаарх таагүй мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ дуулгасан байна. Энэ зун хур бороо багатай байсан учраас нийт нутгийн 60 хувь гандуу, 24 хувь нь гантай байгаа аж. Яамны зүгээс ургац, хадлан бэлтгэл, мал өвөлжүүлэх, мах бэлтгэх, экспортлох чиглэлээр тодорхой төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна