Дорноговь аймгийн Сайншанд хотод БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын хөрөнгө оруулалтаар "Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн" байгуулжээ. Цэцэрлэгт хүрээлэнг ӨМӨЗО-ны Дархан муу мянган холбоот хошууны 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хятад барилгачид барьсан аж. Цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин, Сайншанд сумын Засаг дарга болон хотын захирагч С.Одбаяр гэсэн албаны хүмүүс оролцжээ.
Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг хөрш орны найрсаг хамтын ажиллагаа гэрээний дагуу бүтээн байгуулсан. Орон нутгаас санаачлага гаргаж иргэд, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл тохь тухтай орчинд амрах боломжийг бүрдүүлэх, салхилах, ажиллаж амьдрах нөхцлийг хангах зорилгоор сүндэрлүүлсэн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна