М.БАЯРМАА: ДЭЛХИЙН НААДАМД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦООД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА


Польш улсын Варшав хотноо болох Дэлхийн наадмаас мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлээд буй "Garuda" клубын тамирчин Мөнхгэрэлийн Баярмаатай ярилцлаа. Тэрээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, Гардан тулааны дэлхийн наадмын аварга тамирчин юм.

-Польш улсын Варшав хотноо болсон Дэлхийн наадмаас жюүжицүгийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн таньд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

- Маш их баяртай байна. Миний хувьд жюүжицүгийн төрлөөр Дэлхийн наадамд оролцох эрхийг Монголоос ганцаараа авсан. Бүхэл бүтэн баг хамт олон, улс орныхоо нэрийг төлөөлж оролцоно гэдэг хариуцлагатай хийгээд амаргүй даваа байлаа. Ямартай ч зорьсондоо хүрч медалийн тавцанд зогсож чадлаа, сэтгэл өндөр байна. Өдий зэрэгтэй амжилтад хүрэхэд минь нөмөр нөөлөг болж тусалж дэмжиж байсан Азийн жюүжицүгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын жюүжицүгийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ багшдаа талархаж байна. Мөн Б.Ариунцог дасгалжуулагчдаа баярласнаа илэрхийлье.

- Дэлхийн наадамд оролцох эрхээ хэрхэн авсан бэ?

-Энэхүү наадамд дэлхийд эхний наймд эрэмбэлэгдсэн тамирчид оролцдог юм. Миний хувьд зургаад эрэмбэлэгддэг учир Дэлхийн наадамд орох эрхтэй болсон. Өрсөлдөгчид маань ч ялгаагүй шилдэг тамирчид учраас туршлагатай, хүчтэй байлаа. Гэсэн хэдий ч зорилгынхоо төлөө тууштай, тэвчээртэй байж санасандаа хүрлээ.

-Та хэзээнээс жюүжицүгийн спортоор хичээллэж эхэлсэн бол?

-Энэ спортоор хичээллэхээс өмнө чөлөөт бөхөөр бэлтгэл сургуулилт хийдэг байлаа. Харин 2015 оноос эхлээд жюүжицүгийн спортоор О.Болд-Эрдэнэ багшийнхаа удирдлага дор хичээллэж эхэлсэн. Ер нь бол энэ спорт надад хамгийн тохирох спорт шиг санагддаг. Чөлөөт бөхтэй харьцуулахад барьцтай, боож, өчдөгөөрөө онцлог. Жюүжицүгээр хичээллэснээрээ амжилт гаргаад зогсохгүй халуун дулаан уур амьсгалтай, эвсэг найрсаг хамт олонтой болсноороо үргэлж баярлаж явдаг даа.

- Монголд анх удаа жюүжицүгийн олон улсын тэмцээн томоохон тэмцээнд зохиогдох гэж байна. Таны хувьд энэхүү тэмцээнд оролцох уу?

- Монголд жюүжицү хөгжөөд хэдийнэ арван жил болсон байна. Ингээд арван жилийнхээ босгон дээр "Ulaanbaatar international pro" олон улсын тэмцээн зохион байгуулах гэж байгаа нь онцлууштай. Түүнчлэн арван жилийн хугацаанд маш хурдацтай хөгжиж, олон улсын томоохон тэмцээнийг уламжлал болгон зохиох гэж байгаа нь олзуурхууштай хэрэг гэж бодож байгаа. Миний хувьд эх орныхоо дэвжээн дээр болох энэхүү тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа. Манай тамирчдад туршлага судлах зэрэг олон талын ач холбогдолтой тэмцээн болох нь ойлгомжтой. Ингээд энэхүү томоохон тэмцээнийг зохион байгуулахаар ажиллаж байгаа Монголын жюүжицүгийн холбооныхондоо амжилт хүсье. Мөн тамирчдадаа ч гэсэн амжилт хүсье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр