ЖАРГАЛАНТ ТОСГОНД АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙГ ХИЙЖ ДУУССАН БАЙНА


Улаанбаатар хотд 2017 оны долдугаар сарын 25-ны өдрийн 16:00 цагийн орчим орсон хүчтэй аадар борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 1, 2 дугаар хэсгийн Жаргалант, Аюуш, Өндөрхааны гудамжуудаар уруйн үер бууж 12 айл орон гэргүй болж, 28 айлын гэр хашаа нурж нийт 40 айл өрх өртөн, үерийн улмаас 3 хүн амь насаа алдсан аюулт үзэгдэл болсон.

Үүссэн гамшгийн цагийн байдал, учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулахаар Нийслэлийн Онцгой комисс 1 удаа, Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс 2 удаа хуралдаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны "Үерийн хор уршгийг арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай" А/568 дугаар захирамж гарч хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулан ажилласан.

Бохирдсон талбайгаас хөрсний дээж авч нийслэлийн Мэргэжлийн хяналтын лавораторид хүргүүлээд байна.

Иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ухуулга сурталчилгаа хийн, заавар зөвлөмжийг өгч, ариутгалын бодис уусмал тарааж, эрүүл мэндийн тусламжийг эрчимжүүлэн хүн амын дунд халдварт өвчин гарахаас урьчилан сэргийлэх зорилгоор 154 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг тандалтыг хийж, 389 хүнд ухуулга сурталчилгаа хийн, заавар зөвлөмжийг өгчээ.

Орон гэргүй болсон 12 өрхөд Улсын нөөцөөс 10, Улаан загалмайн хорооноос 1, Дэлхийн Зөн Олон улсын байгууллагаас 1 гэрийг тус тус олгосон.

Үерийн улмаас цахилгаан дамжуулах 10квт-ын агаарын шугамын тулгуур мод унасныг Төв, Улаанбаатар ЦТС ТӨХКомпаниас 11 албан хаагч, 6 автомашин, техниктэйгээр ажиллаж засварласан байна.

Тус хорооны иргэдийн ундны усны 11 худгаас 6 худаг үерт автсаныг хамгаалалтанд авч, уснаас дээж аван шинжилгээнд хүргүүлэн шинжилгээний хариу гарах хүртэл иргэдийг УСУГ-ын 2 автомашинаар зөөврийн усаар ханган ажиллаж, өнөөдрийн байдлаар 3 худгийг нээж хэвийн ажиллагаанд оруулаад байна.

Үерийн улмаас үүссэн нийт 585 тонн лаг шавар, хогийг зайлуулж, гэр хорооллын айлуудын бие засах газар усаар дүүрч халин орчныг бохирдуулснаас үүдэн халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж нийт 92 айл өрх, 8 байгууллагын хашаа, нийтийн эзэмшлийн зам талбай, цэвэр усны 2 худаг, үерийн улмаас үхсэн 16 үхрийг булшилсан газар нийт 72,5 га талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж дууссан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр