ТАРВАГА НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ, НУТАГШУУЛАХ АЖЛЫН 2 ДАХЬ ҮЕ ШАТ ЭХЭЛЛЭЭ


Нийслэлийн Байгаль орчны газраас зуслан орчмын сууршлын бүсэд тоо толгой нь цөөрч, цаашлаад устах аюулд хүрээд байгаа тарвагыг нүүлгэж, тархац нутагтай газарт шилжүүлэн тавих ажлыг тавдугаар сард зохион байгуулж, Шарга морьт, Хуурайн мухарын зуслангуудаас 52 толгой тарвага нүүлгэн шилжүүлсэн.

Тарвага төрөлтийн үе дууссантай холбогдуулан хоёр дахь шатны тарвага нүүлгэх ажлыг Найрамдал хүүхдийн зуслангийн бүсэд зохион байгууллаа. Найрамдал хүүхдийн зусланд энэ сарын 27-ноос ирэх сарын 3-ныг хүртэл "Ази номхон далайн бүсийн 31 дүгээр Жембори" олон улсын хүүхдийн чуулга уулзалтад оролцох 1500 хүүхдийн отог байрлах газрыг чөлөөлүүлж, нийт 21 тарвагыг барьж, нүүлгэн шилжүүллээ.

Нийслэлийн Байгаль орчны газраас анх удаагаа санаачлан хэрэгжүүлж байгаа суурьшлын бүсээс тарвага нүүлгэн шилжүүлэх ажил нь нийслэлийн нутаг дэвсгэрээс тарвага бүрмөсөн устахаас хамгаалах, байгалийн гоц халдварт тарваган тахал өвчин үүсгэх аюулаас иргэд, олон нийтийг урьдчилан сэргийлж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.

Гэвч, зуслангийн оршин суугчид тухайн зуслангийн бүсээс тарвага нүүлгэн шилжүүлэх ажилд саад учруулах, эсэргүүцэл үзүүлэх, гомдол гаргаж, тарвага барих зориулалтын хэрэгслийг эвдэн сүйтгэж байгаа нь ажил явуулахад хүндрэлтэй байгаад зогсохгүй, ирээдүй хойчид гарч болох эрсдлийг огт тооцохгүй байна.

Энэ удаа нүүлгэн шилжүүлж байгаа эдгээр тарвагыг хуучин тарвага амьдарч байсан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болон Шархадны амны Сүүж ууланд нутагшуулж тавьлаа.

Тус ажлыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын сонгон шалгаруулалтаар шалгарсан ан амьтны мэргэжлийн эрхтэй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлсэн бөгөөд шинэ нутагтаа хэрхэн дасаж, нутагшиж байгаад хяналт, мониторинг хийж, хамгаалалтандаа авч ажиллах болно гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр