МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ “СПОРТ ЦОГЦОЛБОР” ДАРХАН ХОТОД БАРИГДАЖ БАЙНА


Монголдоо хамгийн томд тооцогдох "Спорт цогцолбор"-ыг Дархан-Уул аймагт сүндэрлүүлэхээр барилгын ажил эд өрнөж байна. Тус цогцолборын төсөл 2011 онд эхэлсэн ч өмнөх Засгийн газрын үед буюу 2014 онд хөрөнгө оруулалтыг зогсоож, царцаасан нь харамсалтай. Харин энэ жил төсөвт 1.5 тэрбум төгрөгийг суулгаснаар "царцаасан жагсаалт"-аас гарч төсөл ийнхүү урагшаа хөдөлж байгаа юм.

Гэвч ирэх 2 жилд үлдсэн хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэхгүй бол барилгын ажилд шаардагдах төсөвт өртөг улам нэмэгдэж, хүндрэл учрах тул Улсын их хурлын гишүүн Б.Жавхлан, БСШУС-ын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн зөвлөх инженер Р.Цэрэнпил, БСШУС-ын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын мэргэжилтэн О.Гэрэл мөн орон нутгийн удирдлагууд болон гүйцэтгэгч компаний удирдлагуудын бүрэлдэхүүнтэйгээр 7 дугаар сарын 28-ний өдөр Дархан хотод ажиллаж, "Спорт цогцолбор"-ын барилгын гүйцэтгэлийн явцтай газар дээр нь танилцлаа.

Гүйцэтгэгч компани болох "Нэмбар" ХХК-ийн захирал О.Нэмэхболд барилгын ажлын явц өнөөдрийн байдлаар 55 хувьтай үргэлжилж байгаа тухай мэдээллэв.

Энэхүү 20.000 м2 талбай бүхий "Спорт цогцолборт 2200 хүний суудалтай спорт заал, 240 хүний суудалтай ОУ-ын стандартад нийцсэн 5 зам бүхий 25 метрын усан бассейн, тамирчидын бэлтгэлийн өрөө, хувцас солих өрөө байхаас гадна бусад бүх төрлийн спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, бэлтгэл хийх танхимууд багтаж байгаа ажээ. Мөн тамирчдад зориулсан 120 хүний ортой зочид буудал, зоогийн газар, хурлын танхимтайгаар баригдаж байгаа нь аймгийн төдийгүй улсын хэмжээний төрөл бүрийн спортын уралдаан тэмцээн, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулах томоохон боломжийг манай аймагт бүрдүүлж байгаа юм.

Хөрөнгө оруулалтын тухайд тус цогцолбор нийт 21 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд үлдэгдэл 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ирэх 2 жилд багтаан шийдвэрлүүлж, 2019 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөн аймаг, орон нутгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд, БСШУСЯ-ны холбогдох албаныхан бүх боломжоороо ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр