Б.БАЯНДЭЛГЭР: ОЛОН ЧАДВАРЛАГ СЭХЭЭТНҮҮДЭЭ ГУДАМЖИНД АЛХУУЛЖ БАЙНА


МАН дотооддоо нэлээд зөрчилтэй байгаа нь тус намын бага хурлын гишүүдийн сүүлийн үед хэвлэлээр байр сууриа илэрхийж буй байдлаас тодорхой харагдаж байна. Тухайлбал, МАН-ын Бага хурлын гишүүн Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч асан Б.Баяндэлгэр намынхаа ялагдлын талаар ийнхүү ярьжээ.

Тэрбээр "Албан татвар нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг сунгах, хүүхдийн мөнгийг алагчлан олгох гээд л ард түмнийгээ сөхрүүлж,амийг нь таслах гээд байгаа юм шиг засгийн газрын шийдвэрүүдийг хэн дэмжих билээ дээ. Ард түмнийхээ амьдралаас хэтэрхий холдсон байна. Ер нь өнөөдрийн Монгол АРДЫН Намын удирдлагууд энэ намыг Монголын Хөрөнгөтний Нам болгож байна.

Олон чадварлаг сэхээтнүүдээ гудамжинд алхуулж байгаад энэ олон түмэн чинь дургүйцэж л байгаа шүү дээ. Тэд албан тушаалын наймаанд орж 60 тэрбумыг нь босголцож чадахгүйгээс ажилгүй байгаа. Оронд нь чадваргүй, төрийн мөнгөөр хөлжих зорилготой хөндлөнгийн хөрөнгөтнүүд төрийн албыг хашиж байгаа нэрээр дампууруулж байна. Ард түмний сонголтыг буруутгах аргагүй.

2016 онд ард түмэн биднийг 65 гишүүнтэй болгож тултал нь дэмжиж байсан бол ганцхан жилийн дараа манай намыг алгадаад унагаж байна. Энэ нэг жилийн дотор дарга удирдлагууд сонгогчидруугаа "бөгсөө харуулсны шинж". Үүнийгээ тэд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Мөн ялагдлын бас нэг том шалтгаан бол албан тушаалын наймаа 60 тэрбумын асуудал. Ц.Сандуй "бичлэг алдагдсан" гэж хүлээн зөвшөөрөө биз дээ. 60 тэрбумынхан өөр хоорондоо орон гаран юм ярьж байхын оронд үг дуугуй огцроод зайлах нь улс эх орон болоод Намын эрх ашигт нийцнэ. Ард түмэн маань тэнэгүүд биш л дээ хө.Үнэхээр тэд гэмээ ухаарч, шударгаар буруугаа хүлээж, алдаагаа засч ажиллах юм бол тэртэй тэргүй хамт олон нь эгнээндээ эргүүлэн багтаах цаг хугацаа, боломж бий" гэжээ.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18