Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчид, Газрын алба, болон Дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтэс үйлчилгээ эрхэлж буй газруудад хяналт явуулсан. Мөн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, 10 хорооны Засаг дарга нараас бүрдсэн ажлын хэсэг 10 болон 14 дүгээр хорооны зам дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд чанасан мах зарж байгаа газруудад шалгалт хийжээ. Түүнчлэн айраг худалдаж хуушуур зарах үйлчилгээ эрхэлж буй зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, халдварт өвчин гарах нөхцөл бүрдсэн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч байгаа аж. Мөн Нийслэлд болон ногоон байгууламжид суурьшсан малтай иргэдийг зам чөлөөлүүлэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна