СОГТУУГААР БУСДЫН АМЬ НАСАНД ХАЛДЖЭЭ


Цагдаагийн байгууллага энэ сарын 27-ны үүрийн 05 цагаас 28-ны өдрийн 05 цаг хүртэлх хугацаанд нийт 1634 гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг шалгасан байна. Ийнхүү шалгахад гэмт хэргийн 86, зөрчлийн 1275, согтуугийн 311, зам тээврийн ослын 273 хэрэг, зөрчил бүртгэгджээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 12-р хорооны "Жанжины ... тоотод нэгнийхээ амь насанд халдлаа" гэсэн мэдээлэл энэ сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд оршин суух эрэгтэй 34 настай Е –г Баянзүрх дүүргийн 12-р хороонд оршин суух эрэгтэй 38 настай Б нь согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн үедээ зодож, амь насыг нь хохироожээ. Цагдаагийн алба хаагчид гэмт этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчлан Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Мөн "ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт халуун тогоонд түлэгдсэн хүүхэд хүргэгдэн ирж хэвтлээ" гэсэн мэдээлэл Мэдээлэл шуурхай удирдлагын төвд иржээ. Мэдээллийн дагуу шалгахад Сүхбаатар дүүргийн 12-р хороонд оршин суух эрэгтэй хоёр настай Г нь долдугаар сарын 27-ны 18:30 цагийн үед буцалж байсан тогоотой шөлөнд унаж хүндээр түлэгдэн тус эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.

Харин орон нутгийн хувьд Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Орхон голын гүүр орчимд Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суугч эрэгтэй 17 настай Б усанд орж байгаад живж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна байна.

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Тосонцэнгэл сумын чиглэлд явсан УАЗ-469 автомашин онхолдож жолооч амь насаа алдсан байна. Харин Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоц-Ухаа багаас гурван км зайд "Тоyota Vista" автомашин "Мустанг-5" улсын дугааргүй мотоцикольтой мөргөлдөж, жолооч тус сумын харъят эрэгтэй 37 настай А нь нас баржээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр