ОРОН ГЭРГҮЙ БОЛСОН 12 ӨРХӨД ГЭР ОЛГОЛОО

Admin
Өчигдөр

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд энэ сарын 25-ны өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж гамшгийн хэмжээний нөхцөл байдал үүсээд байгаа юм. Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан баг өчигдөр тухай бүс нутагт очиж ажиллав. Үерийн улмаас орон гэргүй болсон 12 өрхөд гэр олгох ажлыг нийслэлийн онцгой комиссоос яаралтай шийдвэрлэсэн байна. Мөн Улаанзагалмайн нийгэмлэг, Дэлхийн зөн зэрэг сайн дурын байгууллагууд гамшигт өртөж хохироод байгаа иргэдэд гудас, хөнжил, хувцас зэрэг эд материалын тусламж үзүүлжээ. Улс, нийслэл, дүүргийн онцгой комисс, сайн дурын байгууллагууд, иргэд хамтран үерт автаж бохирдсон талбайг цэвэрлэх, ариутгах, халдваргүйжүүлэх, сэргээн босгох ажлыг хийж байна.

"Хүчтэй аадар бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Жаргалант тосгонд үүссэн гамшгийн хохирлыг барагдуулах, сэргээн босгох, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил ид өрнөж байна. Улс, нийслэл, дүүргийн Онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Мөн сайн дурынхан, гэрээт цэргүүд, оршин суугчид хамтран ажиллаж байна. Хохирлын үнэлгээг тогтоох тусгай ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Олон айлын мал, эд хөрөнгө гамшигт өртсөн. Жаргалант тосгоны төвд ундны усны 11 худаг байдаг. Худгууд үер буусан гол гудамжинд байрладаг. Мэргэжлийн хяналтын байгууллага иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн өдөр хууль тогтоомжийн дагуу дээж авч шинжилгээнд явуулсан. Шинжилгээний хариу хамгийн багадаа 72 цагийн дараа гардаг. Тиймээс УСУГ-аас иргэдийг зөөврийн усаар хангаж байна" хэмээн нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, НЗД-ын орлогч Ж.Батбаясгалан ярилаа.

Нийслэлийн Онцгой комиссын гишүүн, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн "Жаргалант тосгонд нийслэл, дүүргийн Онцгой комисс хамтран ажиллаж байна. Сүүлийн хоёр өдрийн турш үерийн усаар хуралдсан лаг шаврыг арилгах, орон гэргүй болсон айлуудад гэр олгох, бохирдсон хөрсийг ариутгаж, цэвэрлэх гэх мэт ажлыг хийж байна. Улаан загалмайн нийгэмлэг, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, дүүргийн хоршоологчид зэрэг олон байгууллага, хүмүүс гамшигт өртсөн иргэдэд туслаж, дэмжлэг үзүүлж буйд талархснаа илэрхийлмээр байна. Дүүргийн зүгээс шаардлагатай хөрөнгө, мөнгийг шийдвэрлэж, хуульд заасан үүргийнхээ дагуу иргэдтэйгээ хамтран сэргээн босголтын ажлыг хийж байна" хэмээв.

НОБГ-ын дарга Н.Уламбаяр "Гамшгийн дараах сэргээн босголтын ажил хийж байна. Олон айл хашаа хороо, гэр оронгүй болсон. Бид айл өрхүүдийн хашаа, хороог барьж босгож өгч байна. Мөн айлуудын жорлон дүүрсэн тул бүх талбайг ариутгах шаардлагатай байгаа. Үүнээс шалгаалан элдэв халдварт өвчин гарах магадлал өндөр байдаг. Нийслэлийн Онцгой байдлын газраас мэргэжлийн ариутгал, халдаргүйжүүлэлтийн бүлгээр тусгай зориулалтын ариутгалын бодисоор ариутгал хийлгэж, айл өрх бүрт хүрч ажиллаж байна" хэмээлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 14 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 15 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 16 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 16 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 16 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 17 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 17 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27