2016 ОНД БҮРТГЭГДСЭН НИЙТ ХОРТ ХАВДРЫН 39,1 ХУВИЙГ ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДАР ЭЗЭЛЖЭЭ


"Вирүст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр"-ийг дэлхий нийтээрээ жил бүрийн 7 дугаар сарын 28-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг хамтран "Вирүст хепатитын тархалтыг зогсооё" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдөр НЭМҮТ, ТТАХНЭ хамтран Тусгаар тогтнолын талбайд иргэдэд үнэ төлбөргүй дотор ЭХО, хоол боловсруулах эрхтэн, элэгний В,С вирүсийн хурдавчилсан оношилгоо, ясны сийрэгжилт тодорхойлох, шүдний нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийн, зөвлөгөө өгөх, амин үзүүлэлт үзэх, биеийн жингийн индекс тодорхойлох, зөв хооллолтын зөвлөгөө өгөх зэрэг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг 500 гаруй иргэдэд хийлээ.

Элэгний өвчлөл Монголд:

Манай улсад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл нийт өвчлөлийн 2-р байрт ордог.

Манай орон 100 000 хүн амд ноогдох элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа нь дэлхийн дунджаас 8 дахин их буйг илтгэдэг. Сүүлийн арван жилд элэгний хорт хавдрын нас баралт тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд жилийн нийт нас баралтын 15%-ийг элэгний өвчлөл дангаараа эзэлж байна.Түүнчлэн 2016 онд бүртгэгдсэн элэгний хорт хавдар нийт хорт хавдрын 39.1 хувийг эзэлдэг.

Одоогийн байдлаар манай улсад нийт 400 мянган хүн вирүсийн халдвартай. Үүнээс

  • -В вирүс -80.000 хүн
  • -В,Д вирүс – 120.000 хүн
  • -С вирүс -200.000 хүн байна.

Элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирүсийн голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсоох, "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн.

2017 онд 40-65 насны нийт хүмүүсийг илрүүлэг үзлэгт хамруулах ба нийт хамрагдах хүний тоо нь 545 316 хүн байгаа бөгөөд үүнээс 2017 оны 7 сарын 6-ны өдрийн байдлаар 37.9 хувь нь үзлэг шинжилгээнд хамрагдсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр