Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Ц.Сандуйг нэн тэргүүнд огцрохыг шаардсан бичгийг өчигдөр холбогдох газар хүргүүлсэн. Энэ үеэр ЗДТГ-ын хаалга, эх хоглийг эвдэж сүйтгэсэн гэх үндэслэлээр шаардлага хүргүүлсэн хүмүүсээс заримыг нь цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. Тэгвэл Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар тэргүүтэй хэсэг хүмүүс яг одоо Нийслэлийн Засаг даргын тамгын газрын үүдэнд шаардлагынхаа хариуг авахаар хүлээж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна