​Ч.САНЖААДАМБА: БӨХИЙН ХОЛБООНЫ ТАЙЛБАРААС ХАМААРЧ БИ БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛНЭ


Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд аварга Ч.Санжаадамба аймгийн арслан Г.Ганжадыг амлан авч барилдсан боловч, зэрэг шахуу унасан юм. Энэхүү үйл явдлыг хөлийн цэц арслан Г.Ганжадын талд шийдвэрлэснээр маргаан үүсч, олон нийт болон Ч.Санжаадамба аварга хөлийн цэцийг шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж буй. Энэхүү маргаантай асуудлыг Монголын бөхийн холбоо хэрхэн шийдвэрлэж байгаа талаар бид өмнө нь тодруулахаар очсон боловч бөхийн холбоо амарсан, хариулт өгөх хүн байгаагүй юм.

Харин өнөөдөр Ч.Санжаадамба аваргатай холбогдсон боловч, дараах хариултыг өгсөн юм.

-Аварга аа сайн байна уу. Та хаагуур байна. Таниас ярилцлага авч болох уу?

-Би хөдөө орон нутагт, аймгийн наадмуудаар барилдаад явж байна. Наадам дуусахаар хот руу орно доо.

-Та ярилцлага өгөх бодолтой байна уу?

-Над руу маш олон хэвлэлээс хандаж байна. Та нар надаас ярилцлага авахын оронд Монголын бөхийн холбооноос ярилцлага ав. Би тэр буруу шийдвэрийг гаргаагүй. Харин Монголын бөхийн холбоо буруу шийдвэр гаргасан шүү дээ. Бөхийн холбоо ямар байр суурь илэрхийлэхээс хамаарч би байр сууриа илэрхийлнэ.

-Та гомдол гаргах уу?

-Үгүй.

Ө.Цэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр