Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үеэр мөнгөтэй холбоотой нэлээдгүй зөрчлүүд илэрч байсан. Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт "Тоёота-4 runer маркын 0308..." улсын дугаартай автомашинтай иргэд 1 тэрбум 89 сая төгрөгийн бэлэн мөнгө тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид 2017 оны зургаадугаар сарын 23-нд илрүүлэн шалгасан.
Мөн Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт "Sonata-6 маркын 8893..." улсын дугаартай автомашинтай залуус 91 сая төгрөгийн бэлэн мөнгийг тээвэрлэж явсныг 2017 оны зургаадугаар сарын 25-ны өдөр илрүүлсэн юм. Тэгвэл эдгээр хууль бус, бэлэн мөнгийг сонгогчдын санал худалдан авах зорилгоор тараах гэсэн захиргааны зөрчлийн материалуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж, тус тусын нутаг дэвсгэр дэх шүүхэд шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна