​СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАНГАА ХУУЛИЙН ХУГАЦААНД НЬ ИРҮҮЛЭХИЙГ МЭДЭГДЭВ


Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонооссонгуулийн зардлын тайлангийн асуудлаар Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Намын Ерөнхий нарийн бичгийн дарга нарт тус тус хандаж албан тоот илгээв.

Түүгээр, Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт "Нам... нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй" гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт "... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй" гэж тус тус заасан бөгөөд энэ хугацаа нь МАХН-ын нэр дэвшигчийнхувьд энэ оны 7 дугаар сарын 26-ны өдрөөр, МАХН-ын хувьд 8 дугаар сарын 10-ны өдрөөр дуусаж байгаа билээ.

Харин хуульд заасан энэ хугацаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцсон Монгол Ардын Нам, Ардчилсан Намыннэр дэвшигчийн хувьд 8 дугаар сарын 06-ны өдрөөр, эдгээр намын хувьд 8 дугаар сарын 21-ний өдрөөртус тус дуусахаар байна. Иймд дээрх хуулийн хугацаанд нам, нэр дэвшигчид сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэхийг СЕХ-ны албан тоотоор мэдэгджээ.

Мөн албан тоотоор, дээрх хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт"Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэгүй бол тухайн нам,..., нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй" гэж заасныг анхааралдаа авч, ажлаа зохион байгуулахыгхүссэн байна гэж СЕХ-оос мэдээлэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр