ИРЭХ САРД ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ УУЛЗАЛТ КИРКИЗ УЛСАД БОЛНО


Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайдын бие төлөөлөгч Джусупов Улан Калыгулович, Дэлхийн цоохор ирвэс хамгаалах хөтөлбөрийн зөвлөх Чынгыз Кочоров, Киргизийн НҮБ Хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Даниар Ибрагимов нарыг өчигдөр хүлээн авч уулзсан.

Уулзалтанд Монголын талаас тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Ерөөлт, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Б. Мөнхцог болон холбогдох мэргэжилтнүүд оролцсон.

Харин төлөөлөгчид Бүгд Найрамдах Киргиз улсын ерөнхийлөгчийн ивээл дор Цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах дээд хэмжээний уулзалтыг ирэх сарын 24-25-нд Киргизийн Бишкек хотод зохион байгуулах гэж байгаа аж. Бишкек зохион байгуулагдах уулзалтанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарыг оролцуулахаа мэдэгдэн урилга гардуулж өгсөн аж. Бишкекийн хуралд цоохор ирвэс бүхий ОХУ, Пакистан, Афганистан, Бутан, Казахстан, Монгол, Нипал, БНХАУ, Энэтхэг, Тажикстан, Узбекстан зэрэг 12 улсын өндөр дээд хэмжээний төлөөлөгч нар оролцох аж. Мөн хандивлагч нарын төлөөлөгчид оролцож дээрх орнуудын цоохор ирвэсийг хамгаалах арга хэмжээг төсөл хөтөлбөр явуулах байдлаар санхүүжүүлэх, бусад хандивлагч нарыг татан оролцуулж, дэлхий нийтийн анхаарлыг энэ чиглэлд хандуулахад хурлын зорилго оршиж байгаа юм.

Тэгвэл уулзалтын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр "Цоохор ирвэсийг хамгаалах ажилд Монгол Улс нэгдэн орсноосоо хойш өнөөдрийг хүртэл өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Цаашид ч тууштай дэмжин ажиллах болно. Нэн ховор цоохор ирвэсийн хамгааллын талаар эрхлэх асуудлын хүрээнд холбогдох ШУ-ны байгууллагууд болон төрийн бус байгууллагуудтай хамтран тууштай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам дэмжиж оролцоно. Мөн Киргиз улсын Засгийн газар дэлхийн хэмжээний том арга хэмжээг санаачлан ажиллаж байгаад талархал илэрхийлье. Цаашид дэлхийн цоохор ирвэс, түүний амьдрах орчныг 2014-2020 онд хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улс ач холбогдол өгч, хамтран ажиллахад бэлэн байгаа" хэмээн хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр