АЛБА ХААГЧИД СЭТГЭЛ ЗҮЙ, СЭРГЭЭН ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАЖ БАЙНА


Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/171 тушаалын хүрээнд ойн түймрийн голомтод олон хоног ажилласан алба хаагчдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн "Жаргалант" сэргээн засах сувилалд сэргээн засах эмчилгээнд хамруулж байна.

Тус сэргээн засах сувилал эхний ээлжинд 30 алба хаагчийг хүлээн авч, сэтгэлзүй, сэргээн заслын эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн бөгөөд хоёрдугаар ээлжинд 31 алба хаагчийг хүлээн аваад байгаа юм.

Тодруулбал, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрас 13 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 2 алба хаагч, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангиас 6 алба хаагч, нийслэлийн Онцгой байдлын газраас 10 албан хаагч "Жаргалант" сувилалд хэвтэн сэтгэлзүй, сэргээн заслын эмчилгээ хийлгэж байна.

Онцгой байдлын ерөнхий газар нь "Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд албан хаагчдыг эмчлэн сувилах сэргээн засал, сувилалын төвтэй болсон юм.

Тус төвийн "Жаргалант" сэргээн заслын сувилал нь эдүгээ Онцгой байдлын албаны ажилтан, албан хаагчид, тэдний гэр бүл, ахмадууд болон иргэдэд сувиллын 60 ортойгоор уламжлалт, сэргээн заслын тусламж үйлчилгээг хүргэж байна.

Түүнчлэн тус сувиллаар үйлчлүүлсэн ахмад настнууд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр