​Ж.ЭНХБАЯР ГИШҮҮН БАГА ХУРЛАА ЯАРАЛТАЙ ХУРАЛДУУЛАХЫГ НАМЫН УДИРДЛАГУУДААСАА ШААРДЛАА


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр цахим хуудсаараа дамжуулан намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүлсэн байна.

"МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон намын удирдах зөвлөлд,

Алдаа оноогоо дотроо шийдвэрлэж чаддаг өөрийн гэсэн мөрдөх дүрэмтэй, баримтлах зарчимтай нам бол "Монгол Ардын Нам" билээ.


Улс орны хувь заяаг энэ чухал цаг үед үүрч байгаа улс төрийн хүчний хувьд бид өнөөдөр өмнөхөөсөө илүү хариуцлагатай, бусдаас илүү сахилга баттай байх ёстой. Иймээс намын удирдлагууд наадам, зугаалгаа одоо зогсооё! Намрын их ажлаас өмнө намын дотоод асуудлаа түргэн шуурхай эмхлэх нь зүйтэй.


Гадна жагсаж байгаа нь ч дотор суугаа нь ч асуудалд бодитой хандаж шат шатандаа алдаа оноогоо ярилцъя. Төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчний нуруун дээр улс эх орон, ард түмний хувь заяа байдаг учир өнөөдөр МАН-ын дотоод асуудал ард түмэнд хамаатай гэдгийг бүх шатандаа ухамсарлая.


Намын удирдах зөвлөл яаралтай хуралдаж, бага хурлыг 08-р сарын 10-ны дотор хуралдуулж дотоод асуудлаа цэгцлэхийг нийт гишүүдийнхээ өмнөөс шаардаж байна" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18