УУЛ УУРХАЙН САЙД АСАН Д.ГАНХУЯГИЙН ХҮҮХЭД ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДЛОО



Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү болон өөр бусад нөлөө бүхий эрхмүүдийн хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон талаар өнгөрсөн саруудад мэдээлэгдсэн билээ. Харин тэдгээр эрхмүүд хэн хэн байв гэдэг асуулт олон нийтийн дунд хариулт нэхсэн сэдэв байсаар байгаа юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Х.Баттулгын хүү Б.Хүлэгтээс гадна, Уул уурхайн сайд асан, "Бридж" группыг үүсгэн байгуулагч Д.Ганхуягийн хүү Г.Түмэндэмбэрэл нарын залуус холбоотой юм байна.

Хэргийн талаар тодруулахад, 2017 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр БЗД-ийн нэгдүгээр хороо "Роял Кэстл" хотхоны 103-р байрны дээд давхараас 22 настай Б.Хүслэн унаж нас барсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл талийгаачийн унаж нас барсан ... тоотод Ерөнхийлөгч Х.Баттулгын салсан эхнэр Б.Энхтуяа хүү Б.Хүлэгтийн хамт амьдардаг аж.

Хэрэг гарсан өдөр Б.Энхтуяагийнд 11 хүн мансууруулах бодис хэрэглэсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг. Эдгээр хүмүүс дотор дээрх эрхмүүдийн хүүхдүүд байсан байна.

Мөрдөн байцаалтын явцад Далайжаргал нарын найман хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бол Хүлэгт, Дэлгэрбаяр, Цэрэндорж нарт яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Одоогоор тэдний хэрэг шүүхийн шатанд байгаа.

Харин мөрдөн байцаалтын шатанд хэрэг нь хэрэгсэхгүй болсон 8 хүн дотроос Хиад Боржигон овогт Эрдэнэбатын Есүнгээг зургадугаар сарын 15-нд баривчилж, саатуулсан байна.

Учир нь цагдаагийн алба хаагчид энэ оны тавдугаар сарын 25-нд түүний түр оршин суух байранд үзлэг хийх үед НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвецийн хоёрдугаар жагсаалтанд багтсан "Дельта-9" агууламжтай байж болзошгүй "шавар" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт 0,5 грамм бодисыг цагдаагийнхан олсон байна.

Тиймээс цагдаагийн байгууллага түүнийг хойшлуулахгүй шалтгаанаар баривчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-р зүйлийн 192.1-дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан ял сонсгон байцааж, яллагдагчаар цагдан хорих таслан, сэргийлэх арга хэмжээ авчээ.

Дашрамд өгүүлэхэд, Ерөнхийлөгчийн хүү Б.Хүлэгтийн хувьд өмнө нь хар тамхины хэргээр шалгагдаж байсан бүртгэл цагдаагийн байгууллагад байдаг байна.

Н.ӨНӨРЦЭЦЭГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр