ТАТВАРЫН ОРЛОГЫН ГҮЙЦЭТГЭЛ ӨМНӨХ ОНООС 658 ТЭРБУМААР ӨСЧЭЭ


Энэ оны эхний хагас жилийн улсын төсвийн татварын орлогын гүйцэтгэл өнгөрсөн. Харин оны мөн үеэс 570.2 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн татварын орлого 88.4 тэрбум төгрөгөөр, нийт дүнгээр 658.6 тэрбум төгрөгөөр өсчээ.

Түүнчилэн ААНОАТ-аар 396.5 тэрбум төгрөгийн татварын орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас 438.8 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөнөөс 42.3 тэрбум төгрөгөөр илүү буюу 110.7 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин НӨАТ-аар 303.7 тэрбум төгрөгийн татварын орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас 325.2 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөний гүйцэтгэл 107.1 хувьтай байгаа юм. Улсын төсөвт төвлөрүүлсэн НӨАТ-ын орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 81.8 тэрбум төгрөгөөр өсчээ.

Тэгвэл ОАТ-ын орлогоор 87.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 93.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөө 106.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Орлогын гүйцэтгэлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.0 тэрбум төгрөгөөр өсчээ. Үүнд: Архины онцгой албан татварын орлогоор 63.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 67.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөө 106.5 хувийн, пивоны онцгой албан татвараар 9.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 10.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөө 112.4 хувийн, тамхины онцгой албан татвараар 14.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 14.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөө 100.0 хувийн гүйцэтгэлтэй байна.

АМНАТ-ийн орлогоор 406.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажилласнаас 416.6 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж төлөвлөснөөс 10.4 тэрбум төгрөгөөр илүү буюу 102.6 хувийн гүйцэтгэлтэй байна. АМНАТ-ийн орлогын гүйцэтгэлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 317.6 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Агаарын бохирдлын төлбөрөөр 11.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 13.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөний гүйцэтгэл 102.6 хувьтай байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр