Х.БАТТУЛГАД ЗӨВЛӨВ


Шинээр сонгогдсон Монгол Улсын тав дахь ерөнхийлөгч Х.Баттулгад олон хүн найдлага тавьж буй. Эх орон, ард түмнийхээ төлөө юу хийх бол гэсэн хүлээлт нэлээд байна. Сүүлийн үед Эдийн засагч Н.Дашзэвэг өөрийн фэйсбүүк хуудсаараа Ерөнхийлөгч Х.Баттулгад хандах боллоо. Х.Баттулга нь сошиал ертөнцийн идэвхтэй хэрэглэгчдийн нэг. Тиймээс ч фэйсбүүк, твиттер хуудсаар түүнд үгээ хүргэх гэсэн олон хүн бий биз.

Ямартай ч Н.Дашзэвэг гуайн Ерөнхийлөгчид хаягласан хүсэлтийг та бүхэндээ хүргэе!

"Монгол улсын Eрөнхийлөгч Х.Баттулга Танаа !

(2017.07.23)

2018 он бол Монгол улсын маш том сорилтын жил юм. Чингис бондын 500 сая доллар, Хятадын 1 тэрбум юанийн (161 сая доллар) Дим сам бондыг хүүгийн хамт төлөх жил. 800 гаад сая доллар төлнө Гэтэл төсөв ойрын жилүүдэд 10 орчим хувийн алдагдалтай байх прогнозтой.
Гадаад дотоод зээл нэмэгдэн хүү нь төсвийн зардлыг улам нэмсээр байх хандлагатай байна.
Монгол улс ирэх жил 800 гаад сая долларын өр төлөх нөөц бололцоо алга Гэвч нүүрсний үнэ өсөж Эрдэнэс Таван Толгой компани жилд 1 их наяд буюу 400 гаад сая долларын ашигтай ажиллаж магадгүй байна.
Иймд энэ ашгиас боломжийн хэрээр гадаад өр төлөхөд ашигламаар байна Дим сам бондын хүү 7.5%, Чингис бондынх 4.1% төлөгдсөөр байна.
Засгийн газрын өрийг 400 гаад сая доллараар нэмэгдүүлэх нэг популист арга хэмжээ бол Эрдэнэтийн 49 хувийг төр авч буй явдал юм Энэ арга хэмжээнээс татгалзах нь зүйтэй гэж би үзэж байна 49 хувь хувийн хэвшилд байх нь компанийн үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулах чухал хөшүүрэг болно.

Монгол улсын Eрөнхийлөгчийн дэргэд Монгол улсын Өрийн Стратeгийн Зөвлөлийг (орон тооны бус) Eрөнхийлөгч, УИХ, Засгийн газар, улс төрийн намууд, эрдэмтэн мэргэжилтнүүдийн оролцоотой байгуулж Улс орноо өрийн намагт унагахгүй байх, эдийн засгийн хараат байдалд орохгүй байх стратeги, хөтөлбөр гаргаж, арга хэмжээгээ хамтран зөвлөлдөн төлөвлөж ажиллах шаардлагатай байна. Монгол улсын Үндэсний аюулгүй байдал эрсдэлд орох юм бол хариуцлага ҮАБЗ-ийн даргын хувьд Eрөнхийлөгч таньд илүү оногдох тул Таньд би хандахыг хүслээ.

Гавьяат эдийн засагч, доктор Намжаагийн ДАШЗЭВЭГ" хэмээжээ.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18