ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХИЙГ ЭДЭЛСЭЭР БАЙХ УУ


Зөвлөлдөх санал зөвхөн Ерөнхийлөгчид л байна. Түүнээс Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга ерөнхийлөгчийг төлөөлөхгүй. Харин ерөнхийлөгчийн ажлыг зохион байгуулах үүрэгтэй гэдгийг З.Энхболд дарга мэдэхгүй байна гэдэг хачирхалтай.

С.Баяр, М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлыг УИХ-аар зөвшилцөх тухай албан бичгийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын гарын үсэгтэйгээр УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн билээ. Тэгвэл энэ асуудлаар Ерөнхийлөгч өөрийн гарын үсэг бүхий албан бичгийг явуулах ёстой гэх утга бүхий албан бичгийг УИХ-ын тамгын газраас З.Энхболдод буцаасан байна.

Харин ийнхүү буцаасан явдлыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд улс төржүүлж "С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татахыг УИХ-ын ТГ-ын дарга зөвшөөрөхгүй гэнэ. Өөрийн чинь ишэлсэн Үндсэн хуулинд ЗГ-аас зөвшөөрөл авах тухай алга. Үндсэн хуулинд байхгүй заалтаар ЗГ-тай зөвшилцвөл Үндсэн хууль зөрчсөн гээд огцорно биз дээ.
Монголын түүхэнд анх удаа Ерөнхийлөгч элчин сайдыг эгүүлэн татна гээд, УИХ, ЗГ нь үгүй гэдэг тохиолдол үүслээ. Ийм тохиолдолд Үндсэн хуулийн 33.1.5-аа л барина. УИХ-тай зөвшилцөн эгүүлэн татах эрх зөвхөн Ерөнхийлөгчид бий. ЗГ энд ямар ч хамаа байхгүй. ЗГ-ын тухай хууль, Үндсэн хууль зөрчвөл сүүлийнхийг нь барина" гэх мэтээр өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ.

УИХ-ын даргад Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын илгээсэн албан бичиг

УИХ-ын тамгын газраас Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдод илгээсэн албан бичиг

Сүүлийн жилүүдэд улс төрийн таагүй үйл ажиллагаанаас үүдэж иргэд эв нэгдэлгүй, талцаж хуваагдсан байдал нэлээд бий болоод байгаа билээ. Хэн нэгэн улс төрчийн уриалгаар талцаж хуваагдах биш, харин асуудлыг нухацтай судалж, тунгаан бодож, нөхцөл байдалд бодит үнэлэлт, дүгнэлт хийх шаардлагатай.

Тодруулбал: УИХ-ын тамгын газраас өгсөн албан бичигт С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татахыг зөвшөөрөхгүй гэсэн ямар ч үг, өгүүлбэр байхгүй байгаа юм. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ийнхүү илтэд худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр дамжуулж, төрийн түвшинд өгч, авч байгаа албан бичгийг гуйвуулан мэдээлж буй нь зүйд хэр нийцэх бол..!

Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэдгийг Үндсэн хуулиар тунхагласан. Тиймээс Ерөнхийлөгчийн тамгын газраас ард түмнийг илтэд худал мэдээллээр турхирсан, бодит үнэнээс хазайлгаж, гуйвуулсан мэдээллийг хувийн амбицаараа хэн нэгэн албан тушаалтан нь явуулж болно гэж үү?

Ямартай ч ард түмний итгэлээр сонгогдож, эх орон ард түмнийхээ төлөө ажиллана хэмээн чармайж байгаа Ерөнхийлөгчийг доод албан тушаалтанууд нь энэ мэтээр олон нийтэд буруу ойлгуулаад байх уу?

Н.Цэндбат


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18