МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД ЗӨВШӨӨРӨХ БИРЖҮҮДИЙН ТҮР ЖАГСААЛТЫГ БАТАЛЛАА


Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсад үнэт цаас гаргаж болох гадаадын үнэт цаас гаргагчийн бүртгүүлсэн үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын түр жагсаалтыг1 дэлхийд тэргүүлэгч 26 биржийг багтаан батлав. Мөн Монгол Улсын хадгаламжийн бичгийн суурь үнэт цаасны бүртгэл бүхий харьяалах 24 улс орон бүхий жагсаалт2 гаргалаа. Эдгээр жагсаалтуудыг баталснаар тус биржүүд болон улс орнуудад бүртгэлтэй компаниуд манай улсад давхар бүртгүүлэн үнэт цаасаа арилжих, мөн эдгээр улсад бүртгэлтэй үнэт цаасанд суурилсан Монгол Улсын хадгаламжийн бичиг гаргах боломжтой болох юм.

Тиймээс жагсаалтад багтсан биржүүдэд бүртгэлтэй компани үнэт цаасаа бүртгүүлэхэд тавигдах шаардлага, шалгуурыг шинэчлэн тогтоох, боломжтой хөнгөлөлт, чөлөөлөлтийг өөрийн дүрэм, журам тусгах, хөрөнгө оруулагчийн эрх ашиг хангагдах нөхцөлийг бүрдүүлэх, давхар бүртгэлтэй компанийн тайлагнал, ил тод байдлыг хангах зохицуулалт бий болгож ажиллахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК болон "Монголын үнэт цаасны бирж" ХХК-д тус тус үүрэг болгов.

Жагсаалтуудыг гаргахдаа хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц, зохицуулалт, хууль эрх зүйн орчинд үнэлгээ, дүгнэлт өгдөг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн MSCI /Morgan Stanley Capital international/, FTSE /Financial Times Stock Exchange/ индексийн ангиллыг баримталснаас гадна үндэсний арилжаа эрхлэгч байгууллагын санал, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадад бүртгэлтэй компаниудын улс болон биржийн харьяаллыг харгалзан үзсэн байна.

Өнөөдөр олон улсад үйл ажиллагаа явуулдаг, хил дамнасан компаниуд олширч, давхар бүртгэл буюу хоёр болон түүнээс дээш тооны биржид үнэт цаасаа бүртгүүлэх үйл ажиллагааны ач холбогдол ихээхэн нэмэгдэж байна. Компани үнэт цаасаа өөр улсын биржид давхар бүртгүүлэх, эсвэл өөрийн суурь үнэт цаасанд суурилсан хадгаламжийн бичгийг гадаад улсад гаргах нь үнэт цаасныхаа хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчийн бааз суурийг өргөжүүлэх, хөрөнгийн нэмэлт эх үүсвэр татах, олон улсад тухайн компанийн үйл ажиллагааг таниулж, компанийн үнэ цэнэ, бүтээгдэхүүний борлуулалт, ашгийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм.

Мөн Хорооны хуралдаанаар, хувь нийлүүлсэн хөрөнгийн шаардлага хангаж амжаагүйн улмаас түдгэлзүүлээд байсан "Арвинбураат ББСБ", "Ачиткапитал ББСБ", "Фин-Инвест ББСБ", "И Зэт Би финанс ББСБ","Майкро кредит инвестмент ББСБ", "Танилгрупп ББСБ", "Гео финанс ББСБ", "Фундаментал ББСБ" ХХК-уудын тусгай зөвшөөрлийг сэргээлээ. Тус компаниуд Хорооны 2016 оны 271, 2017 оны 27 тоот тогтоолын дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хэмжээг 800.0 саяас 1.0 тэрбум болгож нэмэгдүүлээд байна. Эдгээрээс гадна, 2.5 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгийн шаардлагыг хангасан нэг компанид банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааг нийслэлд, 200.0 сая төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгийн шаардлагыг хангасан нэг компанид уг үйл ажиллагааг орон нутагт эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгож, одоо ажиллаж байгаа нэг ББСБ-д цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ болон гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг нэмж өгөв.

Түүнчлэн, Хорооноос тогтоосон дүрэм журам, үйл ажиллагааны болон санхүүгийн шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүй "Хайлааст арван зургаа", "Дүнчүүр баялаг", "Арвин итгэл", "Тэргүүнцамбагарав", "Хамтын хөдөлмөрийн хүч", "Бичил бизнес бичил 12", "Өгөөж дулаан хаан" ХЗХ-д, "Ти Эн Эн ББСБ" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, "Монголын санхүү хөгжлийн корпораци ББСБ" ХХК-ийнхыг хүчингүй болголоо.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр