​С.БАТБОЛДЫН ЭХЛҮҮЛСЭН ШИНЭЧЛЭЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЁСТОЙ ГЭВ


"Хас"-ын тодотголтой Ч.Ганхуяг сүүлийн үед өөрийн намаа шинэчлэх ёстой гэх үгийг удаа дараа хэлж байгаа. Уг нь МАН шинэчлэлийг С.Батболдыг намын дарга байх үеэс эхлүүлсэн боловч Ө.Энхтүвшин, М.Энхболдын үед зогсонго байдалд орчихоод байгаа тухай ярьжээ.

Тэрбээр "Намын шинэчлэл өнөөдөр гарч ирж байгаа асуудал биш. С.Батболд намын дарга байхдаа намынхаа удирдлагуудыг Тэрэлжид цуглуулан уулзаж "Тэрэлжийн тунхаг"-ийг гаргаж байсан. Энэ үеэр шинэ үзэл баримтлал, шинэ дүрэм, нэр, зарчмуудыг гаргаж ирсэн. МАХН нэртэй байхдаа МАН-ын нэр тэндээс урган гарч ирсэн. 2012 оны сонгуулиар С.Батболдын Засгийн газар ажлаа өгснөөс хойш буюу Ө.Энхтүвшин, М.Энхболд нар намын дарга байх үеэс хойш энэ шинэчлэл зогсонги байдалд орсон. Би бол энэ шинэчлэлийг үргэлжлэх ёстой гэж үздэг.

Анх би намын гишүүн болж орж ирсэн маань ч үүнтэй холбоотой. Монгол Улсын өмнө тулгараад байгаа ужгирсан идээ бээр болоод буй асуудлууд Ардын нам шинэчлэгдэхгүйгээр засагдахгүй гэдэгт итгэдэг. Шинэчлэлийг хүлээж харж байсан намын олон мянган гишүүд, дэмжигчид, сонгогч иргэд 2016 оны сонгуульд дүн тавьж саналаа өгсөн. Ингээд М.Энхболдын тэргүүлж буй нам 2016 оны сонгуульд ялалт байгуулсан. Харамсалтай нь намын шинэчлэл хойшоо суусан.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний хувьд хариуцлагыг хэрхэн тооцох юм бэ. Сонгуульд ялагдал хүлээхэд буруутай хүмүүстэйгээ хариуцлага тооцох эсэх яриа танай намын дунд яригдаж байна уу?

Саяны сонгууль маш олон эргэлзээг ард түмэнд төрүүлсэн сонгууль боллоо. Жирийн үед сонсогддоггүй зүйл сонгуулиар ил гарч ирлээ. Үнэн мөнийг одоо тогтоох хэрэгтэй. Үүнийг нам дотроосоо эхлүүлэх хэрэгтэй.

Нам бол үзэл бодолдоо итгэж нэгдээд явж байгаа баг хамт олон. Бие биендээ итгэх ёстой. Хэрвээ нэгэнт эргэлзээ бий болсон бол үүнийг заавал тайлах ёстой" хэмжээ.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18