Схд-ийн 20 дугаар хороо туул голын ай сав газар хуримтлагдсан 1.1 сая тонн хог хаягдлыг цэвэрлэж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

O.Аззаяа
2026/09/22

Дүүргийн 20 дугаар хороо Туул голын ай сав газрын ойролцоо иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй барилгын хур хог хаяснаас болж өнөөдрийн байдлаар 38.7 га талбайд нийт 1.1 сая тонн хог хуримтлагдаад байна. Дүүргийн Засаг даргын тамгын газраас 20 дугаар хорооны 3 байршилд 8 хяналтын камерыг байршуулж, хууль зөрчиж хог хаясан 5 байгууллага 4 иргэнд зөрчлийг арилгах мэдэгдэл хүргүүлж Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба зэрэг холбогдох байгууллагуудад зөрчил гаргасан аж ахуй нэгжид яаралтай арга хэмжээ авч шийдвэрлэх тухай мэдэгдлийг хүргүүлээд байна.

24 байршилд хуримтлагдсан дээрх хур хогийг ачиж тээвэрлэж цэвэрлэхэд 9.8 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тоон судалгаа гараад байна. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дүүргийн 20 дугаар хороонд ажиллалаа. Ажиллах үеэрээ хэд хэдэн шийдвэрийг гаргаж ажил арга хэмжээг зохион байгуулахыг үүрэг болголоо.

Тодруулбал:

-Мэргэжлийн байгууллагаар Туул голын ай сав газарт хөрсний бохирдлыг судалгаа хийлгэх;

-Байгаль орчны үнэлгээ гаргах;

-Туул голын ай сав газрын ойролцоо байгаа худгуудад хөрсний бохирдлын судалгаа хийх;

-Дээрх байршилд зөвшөөрөлгүй хог хаясан барилгын компаниудаар зөрчлийг арилгуулж, хог ачиж тээвэрлэхтэй холбоотой зардлыг гаргуулах. Зөрчлийг арилгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах;

-1.1 сая тонн хог хаягдлыг ачиж цэвэрлэсний дараагаар дээрх байршилд ариутгал, нөхөн сэргээлтийг ажлыг зохион байгуулах;

-Тухайн байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулах нарийвчилсан судалгааг хийх;

-Шинээр авто барих трасс төлөвлөхийг үүрэг болголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр