​Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр судалгаа, арга хэмжээг эрчимжүүлнэ

О.Шүрэнцэцэг
19 цагийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаан болж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн дэргэд энэ оноос эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн зөвлөл ажиллаж эхэлсэн. Тус зөвлөл халиа тошин, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шинжлэх ухаан, судалгаанд суурилсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд 2026 онд Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбартай хамтран дүүргийн зарим хороонд халиа тошин, гидрогеологийн судалгааг хийж байгаа бөгөөд хуралдаанаар судалгааны явц болон урьдчилсан дүгнэлтийг танилцууллаа. Мөн дүүргийн 40 дүгээр хороонд энэ онд ашиглалтад орох Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийг түшиглэн дүүргийн хэмжээнд анхны Эрэн хайх, аврах бүлгийг байгуулахаар төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан тус бүлгийн үйл ажиллагаанд шаардлагатай тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэв. 

Түүнчлэн малын сэг, зэмийг халдваргүйжүүлэн устгах, булах зориулалтын талбай байгуулах ажлын явц, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар санал солилцож, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр