​Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хаврын шар ус болон үерийн аюулд өртөх эрсдэлтэй 1487 өрх байна

О.Шүрэнцэцэг
2026/06/09

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хаврын шар ус болон үерийн аюулд өртөх эрсдэлтэй 1487 өрх байна. Ялангуяа 21 дүгээр хороонд үерийн далан, суваг орчимд байрлах эрсдэлтэй бүсүүдэд амьдарч буй иргэдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар зөвлөмж хүргүүлжээ.

Үүнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч С.Мөнхсайхан, Гал түймэр унтраах, аврах ангийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Эрдэнбаяр, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Э.Буянтогтох, Хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн Л.Цэрэнханд нар 2026 оны зургаадугаар сарын 8-ны өдөр үерийн ус тогтмол хуримтлагддаг байршлуудад судалгаа хийжээ. Судалгааны хүрээнд 24, 25, 41 дүгээр хороодод дрон ашиглан эрсдэл бүхий байршлуудыг тогтоож, хороодын Засаг дарга нартай хамтран нүүлгэн шилжүүлэх шаардлагатай айл өрхийн судалгааг гаргаж байна.


Мөн газар зохион байгуулалтын албатай хамтран эрсдэлтэй бүсэд амьдарч буй айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлэх, тухайн бүсэд амьдарч буй хүүхдийн тоо мэдээллийг нарийвчлан гаргах, үер усны үед хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөгөөнд тусгах ажлыг хийжээ.

Судалгааны үр дүн, санал дүгнэлтийг дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Онцгой комиссын хуралдаанд танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр