“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих ажил эхэллээ

O.Аззаяа
2026/09/27

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 оны намрын мод тарих аян өнөөдөр /2026.09.27/ албан ёсоор эхэлж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарих арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагуудын албан хаагчид оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэлэхдээ, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжилтэй зэрэгцэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь чухал болохыг онцоллоо. Тэрбээр “Нийслэл хотын хэмжээнд ногоон байгууламжаа нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Иргэн бүр хашаандаа, албан байгууллага бүр эзэмшил газартаа мод тарьж, нийслэлийнхээ ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна” гэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөх, НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн “Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 онд НҮБ-ын индэр дээрээс эх байгалиа хамгаалах, сэргээх үйлсэд монголчуудын оруулах хувь нэмрийг зарлаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээс хойш зургаа дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд  мод тарих, ургуулах, арчлах чиглэлээр суурь нөхцөлийг бүрдүүлж, улсын хэмжээнд нийт 140 сая гаруй мод тарьсан бол нийслэлд 4.8 сая мод тарьж, ургуулжээ. Монгол Улсын нийт газар нутгийн 7 хүрэхгүй хувь нь ой. Тиймээс Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн хавар, намартаа мод тарих өдөртэй болсон билээ. Цаашид зөвхөн мод тарих бус, тарьсан модоо ургуулж, арчлан хамгаалах, үр дүнг нь хангах үйл явцыг тогтвортой үргэлжлүүлэх шаардлагатай” -г тэмдэглэлээ.

Энэ удаагийн мод тарих арга хэмжээг Улаанбаатар хотын ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, иргэдийн оролцоонд тулгуурласан байгаль хамгааллын үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг мод тарих ажилд идэвхтэй оролцож, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр