НИТХ дахь МАН-ын бүлэг Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

O.Аззаяа
2026/09/17

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар санал солилцон, бүлгийн байр сууриа нэгтгэлээ.

Хуралдааны эхэнд “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” асуудлыг хэлэлцэж, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгцээ, ач холбогдол, хэрэгжилт, төсөв санхүүжилт болон хүлээгдэж буй үр дүнгийн талаар санал солилцлоо. Энэ хүрээнд нийслэлийн хүнсний хангамж, тэр дундаа хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр 2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар НИТХ-ын төлөөлөгч Г.Батбаяр тодрууллаа. Үүнд, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-тай хамтран дөрвөн улирлын хүлэмж байгуулах ажлыг 2019 оноос үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа гэх тайлбарыг холбогдох албаныхан өгөв.

Төлөөлөгчид нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр тогтвортой хангах асуудалд бодлогын түвшинд анхаарч, хүнсний үйлдвэрлэл, хангамжийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээг харилцан уялдуулах шаардлагатайг онцоллоо. Энэ хүрээнд нийслэлийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Агро-Сити” эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагааг бусад холбогдох төсөл, хөтөлбөртэй уялдуулан, нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх хэрэгтэйг сануулав.

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх бодлого нь нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангахаас гадна ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сурч, хүмүүжиж буй хүүхдүүдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Мөн нийслэлийн бүтээн байгуулалт, хотын хөгжлийн хүрээнд хэрэгжүүлж буй зарим ажлын талаар тодруулга хийв. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа “Сэлбэ хот”-ын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд төлөвлөлтөд орсон хэсэгт үлдсэн айлуудын газрыг чөлөөлөх ажил 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, Чингэлтэй дүүргийн эмнэлгийн барилгын тоног төхөөрөмжийн хангалт, суурилуулалтын ажил ямар шатанд байгаа талаар тодруулсан юм.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудалд анхаарч, энэ чиглэлээр нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй бодит ажил, арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл авах шаардлагатайг төлөөлөгчид хэлэв.

Харин төлөөлөгч Ж.Энхжаргалан нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөнд тусгагдсан зарим арга хэмжээний зорилго, хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүн тодорхой бус байгаад анхаарч, төлөвлөсөн ажлыг хэрэгцээ, ач холбогдол, үр өгөөжид үндэслэн дахин нягталж, эрэмбэлэх хэрэгтэй гэв. Мөн хойшлуулах, үе шаттай хэрэгжүүлэх, төсөв санхүүжилтийг бууруулах боломжтой ажлуудыг дахин нягталж, төлөвлөгөөг илүү бодитой, хэрэгжихүйц байдлаар боловсруулах шаардлагатайг хэлэв.

НИТХ дахь Монгол Ардын Намын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө болон ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцэх бусад асуудлыг хэлэлцэн, холбогдох санал, байр сууриа нэгтгэж, маргааш /2026.09.18/ хуралдах НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр