Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

O.Аззаяа
2026/09/18

Өнөөдөр Хан-Уул дүүргийн 1-р хороо 20, 22-р байрны зүүн талын явган зам, авто замын засвар шинэчлэлтийн ажлыг улсын комисс байнгын ашиглалтанд хүлээн авлаа. Тус зам нь 0,28км урт авто зам, 1 эгнээтэй зорчих хэсгийн өргөн 4 метр, хоёр талдаа 1,5м явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, ус зайлуулах байгууламжтай хийгдсэн юм. 

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Петровис ШТС-ын баруун талаас “Эрин” хорооллын 46/1 байр хүртэлх авто замыг 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байнгын ашиглалтад хүлээн авлаа. Энэхүү авто зам нь хоёр талдаа 2 метрийн өргөн явган зам, ногоон байгууламжтай, гэрэлтүүлгийн ажил бүрэн хийгдсэн, 0.63 км урт авто зам юм. 

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг энэ өдөр ашиглалтад орууллаа. Тус зам нь хоёр эгнээтэй, зорчих хэсгийн өргөн 7 метр бөгөөд хоёр талаараа явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хоолойтой, үерийн далантай иж бүрэн стандартын шаардлага хангасан автозамыг улсын комисс ажиллаж байнгын ашиглалтанд хүлээн авлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр